Н.ЭНХБАЯРЫН "ХАЛААСНЫ ХҮҮ" О.БААСАНХҮҮ " ДААМ ГАРЧЭЭ"

2017-09-07  

О.Баасанхүүг хэн ч мэдэхгүй байсан цаг бий. Тэгвэл өнөөдөр түүнийг Монгол даяар мэдэх болсон. Тэр 2012 онд, МАХН-ын жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон. Тухайн үед түүнийг МАХН-ын дарга Н.Энхбаярын "халаасны хүү" гэж нэрлэдэг байв. Тэр МАХН-ын дарга Н.Энхбаярын өмгөөлөгчөөр ажилласныхаа шан харамжинд ч гишүүн болсон гэж хэлэх намын гишүүд нь таардаг. Тэр өнөөдрийнхтэй адил ганцаараа биш 13-уулаа УИХ-ын танхимд орж ирсэн. Түүний хүчинд ч Эвслийн Засгийн Газарт эвсэл нь хамтарсан. Д.Тэрбишдагва шадар сайд, Ч.Улаан сангийн сайд, С.Удвал эрүүл мэндийн сайд, Сономпил Батлан хамгаалахын сайд, Батцэрэг Байгаль орчны сайдаар томилогдоход тэр "гомдоллож" эхэлсэн гэдэг. Л.Цог УИХ-ын дэд дарга, Эрдэнэжамьян Хууль зүйн дэд сайд, Б.Тулга Байгаль орчны дэд сайд болсон нь түүний хор шарыг улам малтсан тухай хэвлэлд бичигдэж байсан. Тэр үеэс л О.Баасанхүү, намын дарга, өөрийг нь төрийн түшээ болгож өгсөн Н.Энхбаяртаа талархахаа больж эхэлсэн түүх эхэлдэг.

МАХН-ын нэрийг Дээд шүүхээс авч өгсөн гавьяа Баасанхүүд бий. Тиймээс тэрбээр өөрийгөө бусдаас дутуу, доогуур үнэлүүлэхийг хүсээгүй байх талтай. Баасанхүү сайд болохыг хүссэн нь үнэн, түүнийг сайдаар томилуулаагүй нь ч бас үнэн. Эндээс маш том ан цав үүссэн нь анзаарагддаг. Намын дарга Н.Энхбаяр нь ердийн нэг иргэн, харин О.Баасанхүү эрхэм гишүүн болсон нь харьцаанд өөрчлөлт орох суурийг ч тавьсан байхыг үгүйсгэхгүй. Ерөнхийлөгчийн сонгуулиар О.Баасанхүү намынхаа даргаас зөрж, бие даасан шийдвэр гаргах гэж зүтгэсэн нь зөрчлийн оргил үе гэж нэрлэж болно. Тиймээс түүнийг МАХН-ын удирдах бүрэлдэхүүнээс холдуулах шийдвэрийг МАХН гаргасан. Байдал тэглээ гээд дээрдсэнгүй, харин ч бүр хурцдав. Намын удирдах бүрэлдэхүүнээс хасагдсан О.Баасанхүү гишүүн МАХН-ын дарга болно, МАХН-ыг Н.Энхбаяраас салгана гэж мэдэгдэв. Тэр намын бага хурлын гишүүдээ өөртөө татах ажилдаа ханцуй шамлан оржээ. Ийнхүү АН, МАН-ын араас МАХН-ыг ч дотор нь хуваах улс төр өрнөлөө.

 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Хайч:Зөь амжилт 2017-09-07
Бид:Зөв дэмжинээ. Гэхдээ та нар бүү гүтгэ. Тэр хэзээ ч албан тушаал хөөцөлдөж, нэхэж, бахьцаж байгаагүйг бүгд мэднэ. Харин шударга ярьж хэлдгээр нь ард түмэн түүнийг үнэлж дэмждэг. Ийм залуу хүн л бидэнд хэрэгтэй. Түүнд бусад хүмүүс шиг олон сая, тэрбумын хөрөнгө байхгүй. Шунал байхгүй. Ямар ч ногүй, энгийн даруу, шударгуу 2017-09-08
Зочин:Баацанхөө одоо далдагнахаа больж үз. 2017-09-09
Гантөмөр : МАХН бол хэн нэгний нам биш ээ Ард олны нам Одоо ч дэмжигч уг намын үзэл суртал жанжин шугамыг баримтлагч хүчин байсаар байгаа Яагаад гэвэл МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛ энэ намын үеийн хамгийн том улс төр 2017-09-10
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?