ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АЛБАН БИЧИГТ ХАРИУ ИЛГЭЭЖЭЭ

2017-09-20  

УИХ-ын Ээлжит бус чуулган яаралтай зарлан хуралдуулах тухай албан бичгийг Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 15-ны өдөр УИХ-ын дарга М.Энхболдод илгээсэн. Уг албан бичгийн хариуг өчигдөр УИХ-ын дарга Ерөнхийлөгчид илгээжээ. 

Уг албан бичигт “Танаас ирүүлсэн Ээлжит бус чуулган яаралтай хуралдуулах тухай албан бичигтэй танилцлаа. УИХ-ын ээлжит бус чуулган саяхан хуралдаж, Монгол Улсын Засгийн газрыг огцруулан, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд томилогдох хүртэл үүрэгт ажлаа гүйцэтгэж байхыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Засгийн газрын гишүүдэд даалгасан. Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа тул төрийн ажил цалгардана, нийгэм эдийн засагт сөрөг үр дагавар гарна гэж үзэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн нэг дэх хэсгийн 2-т зааснаар Улсын Их Хуралд олонхийн суудал авсан намаас нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилуулах саналыг тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулах нь Таны бүрэн эрхэд хамаарч байна. Улсын Их Хуралд олонхи суудал авсан Монгол Ардын Намын Бага хурал 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр буюу ердөө 6 хоногийн дараа товлогдсон тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай мэдээлэгдсэн.

Иймд Үндсэн хуулийн дээрх заалтын хүрээнд Ерөнхий сайдаар томилуулах саналыг албан ёсоор хүлээн авсны дараагаар чуулганы нэгдсэн хуралдаан хуралдуулж асуудлыг шийдвэрлэх боломжтой гэдгийг Танд үүгээр уламжилж байна” гэжээ.

 

 

Эх сурвалж : MОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?