АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА С.ЭРДЭНЭ БАРУУН АЙМГУУДААР АЖИЛЛАВ

2017-09-25  

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ болон намын удирдлагын бүрэлдэхүүн, Үндэсний бодлогын хорооны гишүүд болон албан бусад хүмүүс баруун гурван аймагт ажиллаад иржээ. Ардчилсан намын удирдлагууд намын шинэчлэлийн бодлогын хүрээнд жирийн гишүүд дэмжигчдийнхээ оролцоо, идэвхийг дээшлүүлэх, Ерөнхийлөгчийн сонгуулиар амжилттай ажилласан намын үүр, хороодыг урамшуулах зорилгоор 21 аймгаа тойрон ажиллаж байгаа юм.

Энэ удаа Ховд, Баян-Өлгий, Увс аймагт ажиллаж, намынхаа гишүүддээ намын шинэчлэлийн бодлого, намын үйл ажиллагаанд нэвтрүүлж байгаа Чанарын удирдлагын тогтолцоо, Үзэл баримтлалын төсөл зэргээ танилцуулж, гишүүдийнхээ саналыг сонсчээ. Түүнчлэн сонгуулиар амжилттай ажилласан зарим сумын намын хороог Ардчилсан намын дээд шагнал Эрх чөлөөний одонгоор шагнасныг гардуулж, төрийн болон намын шагнал хүртсэн хүмүүст Ардчилсан намын дарга С.Эрдэнэ шагналыг нь гардуулж өгсөн юм.

Мөн энэ үеэр Баян-Өлгий аймгийн Ардчилсан намын шинэ байрны шавыг тавих ёслолд оролцож, гишүүд дэмжигчиддээ амжилт хүслээ. Намын шинэчлэлийн бодлогын хүрээнд жил бүр бүсчилсэн чуулгануудаа хийхээр болж, энэ онд Зүүн бүсийн чуулганаа Хэнтий аймгийн Биндэр суманд 700 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хийсэн бол Говийн бүсийн чуулганаа 1000 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт хийсэн билээ. Тэгвэл баруун бүсийн чуулганаа ирэх онд Баян-Өлгийн аймагт хийхээр товложээ. 

 

 

Ц.БАТТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?