ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ЧУУЛГАНЫ НЭЭЛТИЙН ҮЕЭР УЛС ОРНЫ ДҮР ТӨРХИЙГ МАШ ТОВЧ, ТОДОРХОЙ ДҮРСЭЛЛЭЭ

2017-10-02  

 - Монгол улсад шударга бус явдал газар авчээ. Газрын баялаг, уул уурхайгаар дамжин Монголд шударга ёс алдагдсан байна.

- Монголын хуулийн салбарт шударга ёс алдагджээ. Зоригийн хэрэг бол хүний эрхийг зөрчсөн асуудлаар Женевийн олон улсын хурал дээр яригдсан. Мөн 60 тэрбумын авилгалын хэргийг хаасан байсан. Хууль, хүчний байгууллагыг улс төрийн захиалгаар иргэдээ намнах хэрэгсэл болгох нь газар авсан. АТГ-ыг авилгалтай тэмцэх гэж байгуулсныг сануулья.

- Огцорсон Засгийн газар шударга бус явдлыг өөгшүүлсэн байсан жишээ бий. Тамхины хяналтын хуулийг зөрчиж, тамхи үйлдвэрлэгч Засгийн газрын гишүүнийхээ татварыг нь 5 %, бусад үйлдвэрлэгчийн татварыг 30%-иар тогтоосон шударга бус байдал Засгийн газрын үйл ажиллагаа хэр шударга байсныг бэлхнээ илтгэнэ. Шинээр бүрэлдэх Засгийн газар ийм сонирхлын зөрчил гаргахгүй байх гэдэгт итгэнэ.

- Багш, эмч нарын цалинг нэгмөсөн биш юм гэхэд, шат дараатайгаар нэмэх учиртай. Зөвхөн тамхины татвараас зувчуулсан олон тэрбум төгрөгөөр ч багш, эмч нарын цалинг нэмэх боломж байсан байна.

- Гадаадынхан буюу, Олон Улсын Валютын Сангийнхны "аманд" унахгүй байхыг зорих ёстой. Зарим заалт зүйл нь Монголын үндэсний онцлогт нийцэж буй эсэхийг ч эргэж харах шаардлагатай. Тухайлбал, Монголчуудын баялаг болсон малыг үндсэн хөрөнгийн барьцаанд тооцохгүй гэсэн заалтыг хүлэээн авах боломжгүй.

-Үндэсний үйлдвэрлэлээ дэмжие. Хүүхдийн үдийн хоол хөтөлбөрт л улсын төсвөөс 105 тэрбум төгрөг төсөвлөдөг. Үүнийг үндэсний үйлдвэрлэл, орон нутгийн эдийн засгийн хөгжилд чиглүүлье. Мөн 50 мянган уурхайн ажилчид, 20 мянган цэргийн албан хаагч, 40 мянган барилгачин байна гэсэн тооцоо бий. Зөвхөн эдгээр хүмүүсийн ажлын гутал, хувцсыг монголчууд өөрсдөө хангадаг болохыг эрмэлзэх нь зөв юм. Гэхдээ үндэсний үйлдвэрлэл гэх бүтээгдэхүүн нь үнэ,чанар, стандартыг хангах учиртай. Эс тэгвээс үндэсний үйлдвэрлэлийг дэмжинэ гэдэг сайхан уриа утаа адил агаарт замхарна.

- Алт олборлох, алтны лицензийг шинээр авах явдлыг зогсоохыг уриалж байна. Орд газрын лицензээр дамжуулан хэдхэн хүний мэдэлд Монголын баялаг шилжсэн. Тэгэхээр баялагийн менежментийг ард иргэдэд ээлтэй болгож шинэчлэх. Улс нь баян атал, иргэн нь өр ширэнд баригдсан байх нь ариун явдал уу. Баялагаа ашиглахын утга учир нь алдагдсан юм биш үү

- Гадныханд байгалийн баялгаа найр тавьсан өнөөгийн хэв маягийг эвдэх, болиулах цаг иржээ. Ийм их баялагтай хэрнээ 3 их наядын өрөнд автжээ. Тэгэхээр баялгаа ашиглуулаад байгаа өнөөгийн гэрээ хэлцэлийг зөв гэж хэлэхэд хэцүү болсон байна.

- Гадагшаа түүхий эдээ " үнэгүй" шахам урсгадагт өөрчлөлт хийе. Энэ зун хонины нэг нэхийний үнэ 500 төгрөгт хүрсэн. Жилдээ 10 сая малын арьс шир, нэхийг гадагшаа гаргадаг тооцоо бий. Хониныхоо нэхийгээ 500 төгрөгөөр арилжчихаад хариуд нь 1 кг төмс ч худалдан авч чадахгүй . Ийм наймаа хийж болох уу?

- Эзийн засгийн өсөлт ахисан мэт харагдана. Гэхдээ л эдийн засаг таагүй байх дүр төлөв харагдаж буйг анхааарья. Ийм үгийг 2017 оны УИХ-ын намрын чуулганы нээлтийн үеэр Х.Баттулга ерөнхийлөгч хэллээ. Үгийнхээ төгсгөлд Засгийн газраа эмхлэн байгуулах ажлаа шуурхайлахыг УИХ-д даалгалаа. Х.Баттулга ерөнхийлөгчийн хэлснээс, -Монгол улсын хууль, хүчний байгууллага завхарсан. Дарга нар нь улс төрчдийн гар хөл болсон. Монгол улсад хүний эрх, шударга ёс алдагдсан. Иргэддээ ээлгүй, гаднынханд найр тавьсан эдийн засгийн бодлого нь улс орныг өрийн сүлжээнд оруулж, иргэдээ ядууруулсан гэх дүгнэлтийг хийж болох нь.

 

 

 

Ц.ХИШИГЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ИРГЭН:ЁРӨНХИЙЛӨГЧ МАШ ҮНЭН ЗҮЙЛ ЯРЬСАН БНАЙНА??? ОДООЛ МОНГОЛ ДЭЭШЛЭЖ МЭДЭХНЭЭ??? 60 ТЭРБУМЫГ НАМ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ТӨРЫН ТӨМӨР НҮҮРЫГ ХАРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ,ЭС БӨГӨӨС ИНГЭЖ БОЛДОГ ЮМ БАЙНА ГЭЭЛ ТАСАРАХГҮЙ ДЭЭ 2017-10-02
жир иргэн:ёрөнхийлөгчд баяр хүргэё,,,сайхан мэдээ,,,,авилгачдыг л нам дарж хуулыг дарга нарт үйлчилдэг болговол ёр нь ЁРӨНХИЙЛӨГЧЫН ЗАСАГЛАЛТАЙ болгох хэрэгтэй байнаа?? танд амжилт хүсьё ээ????? 2017-10-02
зочин:Ерөнхийлөгч үнэн үг хэлсэнд баяр хүргэе. Энэ үнэн үгийг богино хугацаанд зөв голдиролд оруулахын төлөө ажиллана гэдэгт итгэж байна. Хөдөлмөрийн үнэлгээг үнэн бодит болгож эмч, багш нарын цалинг нэмнэ гэдэгт гүнээ итгэж байна.Төр төвшин байж, түмэн олон бүгдээрээ баян элбэг дэлбэг байх болтугай. Хэдхэн хүний завшсан эд баялаг, мөнгийг монголын өр болгож, ард олноор төлүүлж, цалинг нэмэхгүй байх нь ариун явдал уу. 2017-10-02
os:unen ug khelsen.kheel khakhuuiaar alban tu****ald ochson medleg chadvargui khun setgelgui amia khookhoilson khumuusiig baigaa gazraas uter turgen ****uulakh tcag bolson...ard tumen ch gesen demjij khamtran ajillakh kheregtei.. 2017-10-02
uurhai:UURHAIN NOOTS HEDEN JILIIN DARAA ASHGAA OGOHIIG YAG ONOJ BODOJ CHADDAGGUI TAAJ BODDOGIIG ALBAN ESOOR IRGEDDEE OILGUULMAAR YUMDA 2017-10-03
suns:BI UURHAIN MERGEJILTEI HUN DUBAIN GEREEND BURUU BAIHGUI UUNEES OOR ARGAAR GEREE BATLAGDAHGUI BID AZTAI ULS MONHTENGER IVEEG 2017-10-03
ХУЖААНУУДЫГ ХЯДААЧ,ӨР ТЭГЛЭЭЧ ЖЕНКОО:ЖЕНКОГИЙН ХООСОН УРИА ЛООЗОН ТУНХАГЛАЛ МЭДЭГДЭЛ МОНГОЛД АЧ ХОЛБОГДОЛГҮЙ.ЖЕНКО НАЦИСТЫН ХУДАЛ ХЯМДХАН ОРИЛОО ОРОС ШОУ ОДОО ХАНГАЛТТАЙ ТЭР АМАЛСНААРАА ХУЖААНУУДЫГ АЛЖ ХЯДААД МОНГОЛООС ЗАЙЛУУЛААЧ! ХЯТАДТАЙ ХИЛЭЭ ХААЖ БҮХ БАРААГАА ОРОСООС АВАХ ЗАРЛИГ ГАРГААЧ!МОНГОЛЧУУДЫН БҮХ ӨРИЙГ ТЭГЛЭЭЧ! 2017-10-03
zochin:ENE CH UNEN SHUU 2017-10-03
zochin:YARIJ BAIGAAGAA HEREGJUULBEL SAIHAN L BNA 2017-10-03
zochin:DEMJIJ BNA 2017-10-03
zochin:YRUNHIILUGCH UNEN YG YARISAN BNA 2017-10-03
sudlaach:NOTLOH BARIMTGUIGEER HUN GUTGELEE GECHEED TSOOHON HUNIIG HIISEN MET GUTGEED UG UILDEL N ZORJ 2017-10-03
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?