ШИНЭ КАБИНЕТИЙН 9-ИЙГ МАН-ЫН ЗЗ-ЫН БҮЛЭГ, 2-ЫГ ЕРӨНХИЙЛӨГЧ, 4-ИЙГ АН-ААС БҮРДҮҮЛНЭ

2017-10-05  

Монголд нэг л зүйл маш тогтвортой. Тэр нь улс төрийн тогтворгүй байдал гэдэг хошигнол иргэдийн дунд тархсан. Монгол улсын засгийн газрын дундаж наслалт 1,7 жилийн настай нь ингэж дүгнэхэд хүргэсэн. МАН УИХ-д 65 -уулаа болсон үед бүрдүүлсэн Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар ч 1 жил 2 сар ажиллаад тахимаа өглөө. Ард иргэд, сонгогчдын Засгийн газраа тогтвортой байлгах хүсэл эрмэлзлэлийг МАН ийнхүү уландаа гишгэв.

Хүрэлсүх "сүхдэж" гарч ирлээ. Тэр УИХ-дахь 33-ын бүлгийг удирдаж, Засгаа ч огцруулж, Намын бага хурал дээр ч үнэмлэхүй ялалт байгуулсны үр дүнд хүссэн албан тушаалдаа хүрлээ. -Ажилтай, орлоготой иргэн, нийгмийн баялгийн тэгш шударга хуваарилалт, төрийн албан хаагчдын хариуцлага, өндөр ёс суртахуун, авилгатай болон авилгачтай эвлэрэхгүй тэмцэнэ, хүнсний экспортлогч орон болно, үндэсний аюулгүй байдлаа бэхжүүлнэ гэж тэр хэлсэн үгэндээ онцолсон. Ийм л зүйлийг иргэд олон жил хүлээж буй тул нийгэм талархан угтсан. Талархлаа гээд ой санамжаа мартаж болохгүй. Монголын үе үеийн удирдагчид иймэрхүү үгийг олж хэлэхдээ гаршсан. Харин хийсэн нь үгүй. Итгэж байсан С.Баяр ч, дэмжиж байсан Ц.Элбэгдорж ч ард иргэдээ "илбэдэж" дөнгөсөн. Тэгэхээр хэлэх амархан, хийх амаргүйг ерөнхий сайдад гараан дээр нь сануулах нь зөв. Хэлсэн ярьснаа бүрэн дүүрэн хэргжүүлэхийн тулд түүнд ядаж хугацаа хэрэгтэй. Гэтэл түүний тэргүүлэх Засгийн газар 2020 оны 6-р сар хүртэл наслах уу гэдэг өөрөө асуудал. УИХ-д үнэмлэхүй олонхи болсон намаа тэнцүү хоёр хэсэгт 32:33 харьцаагаар "сүхдэж " орхисон Засгийн тэргүүнд ямар ирээдүй харагдана вэ? Өөрийн намынхантайгаа хэл амаа ололцохыг эрмэлзэлгүй, өрөөл бусдын намд найр тавьсан үйлдэл нь намын дотоод зөрчлийг дэвэргэж эхэлснийг ажиглаж болох нь. Тэр одоо 14 хоногийн дотор кабинетаа бүрдүүлэх ёстой. Ажиглаж буйгаар тэр 15 сайдынхаа 9-ийг нь 33- ын фракцийн, 2-ыг нь ерөнхийлөгчийн, 4-ыг нь АН-ын бүлгээс санал болгох хүмүүсээр бүрдүүлэх эхний хувилбар, таамаглал яригдаж байна. Энэ үнэн бол маш осолтой хувилбар. Кабинетийг бүрдүүлэх цаг мөчөөс эхлэн Хүрэлсүх эхнийхээ цохилтыг журмын нөхдөөсөө амсах цаг ирнэ. Томилгоо зөрчлийг улам хурцатгана. Энэ зөрчил 11-р сард болох МАН-ын Их Хурлын үеэр дээд цэгтээ хүрэх магадлалтай. УИХ, бага хурал дээр ялалт байгуулж чадсан 33-ын бүлэг МАН-ын Их Хурал дээрээ ээлжит ялалтаа байгуулж чадах эсэх нь У.Хүрэлсүхийн ч, түүний тэргүүлсэн Засгийн газрын хувь заяаг эцэслэн шийдэх болно гэж улс төр судлаачид ажиглалт, дүгнэлтээ хийхэд хүрчээ.

 

 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Саруул:ийм засаг байгуулвал хэцүү л юм байна 2017-10-05
ZOCHIN:Uneheer ajillaj chadah bol yamar ch bsan yadgiin 2017-10-05
Zochin:Эх орон ард түмнийхээ төлөө АН-тай байтгуй чөтгөртэй нийлсэн ч яахав. ажилаа сайн хий. хятадаас хүнсний бүтээгдэхүү оруулахыг 100% зогсоож үндэсний үйлдвэрлээ дэмжиж татвараа бүрдлүүл. МАНАН-гаас салаж, шударга ёсийг тогтоо. төрийг худалддаг наймааг зогсоо 2017-10-05
ХУУЛЬЧ:МАН ДАХЬ МАФИЖСАН БҮЛЭГЛЭЛ ТЭДНИЙ ГАР ХӨЛ НЭГ ТАЛДАА ГАРСАН НЬ ТОМ ОЛОЛТ !!! 2017-10-05
Зочин:Бүр хөгийн харанхуй МАНАН татуулах нь дээ мулгуу топор, намаас хөөгөөд жээнкоотой нь нийлүүлбэл таарна 2017-10-05
Зочин:Урваач шарваач юу хийж чадах юм! 2017-10-05
Зочин:Женкогийн **** долоогч 2017-10-05
Топор тагнуулч муужгай:Хээрийн жингэртэй нийлсэн хотны нохой аюултай шүү. Дотроо учраа ололцохыг бодохгүй байж өрсөлдөгч намтай хэдий болтол эвсэх вэ дээ? 2020 дөхүүлээд АН-ынхан МАН-ы үлдсэн хэдтэй нийлээд дахиад ЗГ-г тонгороод МАН-г 2020 оны сонгуулиар нэгмөсөн элгээр нь хэвтүүлэх тактик барихаа мэдэж байгаа байлгүй 2017-10-05
123:hurelsuhiig demjij bn urag****a 2017-10-05
zochin:ODOO ZASAGAA SAIN BURDUULEED TOGTVORTOI AJILAASAI 2017-10-05
zochin:sain ajillah heregtei dandaa unagaad baiwal ajil ywahgui 2017-10-05
ДАНДАР:ЭНЭ ҮНЭН БОЛ ХЭЦҮҮ Л БАЙНА 2017-10-05
ядамаа:улс орноо хөгжүүлэх хэрэгтэй ш дээ унгаад байвал хэцүү л байна 2017-10-05
dendew:demjij bna 2017-10-05
zochin:eldev yanzyn hudal taamag bitgi devshuulj ****n uimuul 2017-10-05
zochin:eh.ornyhoo.tuluu.zuv.setgeltei huulia.barij ajillad avilgaltai.temtsej.yaduurlyg bagasgaj.chadval.bolj.l.bna bugd.l mongol.humuus.shuu.dee.demjij.bna 2017-10-05
Zochin:Ene chin harin sain bna 2017-10-05
Шударга:Ажиллаж чадахгүй ээ. Огцорсон засгийг дэмжиж байсан нөхдүүд зүгээр суухгүй нь мэдээж... АН ч туйлбаргүй шүү дээ. Тэр хэдтэй нийлээд дахин огцоруулчих байх 2017-10-06
Худлаа:Шаана биз Энхбатаа Энхбаяртаа очиж хэл цуурхал тараагч 2017-10-06
пиддакуд:нам гэд талцаад байгаа гөлөгнүүд минь монгол улсаас намаа чирээд зайлцгаа улс орны хөгжлийн тушаа муу малнууд хоорондоо алалцахаас өөр чадах юмгүй цус ойртсон төлөгнүүд 2017-10-06
Нэргүй:АН засагт орохгүй гэдгээ хэлсэн байсан гэхдээ сонин сэтгүүлд итгэхэд бэрх болсон цаг 2017-10-06
Нэг:Дөрвийг нь АН -ын санал болгосон хүмүүс сайд болно гэж тэнэгтэв. Тэгвээс хамтарсан засаг болчихож байгаа юм биш үү? 2017-10-06
зочин:галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг бичжээ 2017-10-06
Төстэй мэдээ
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?