С.Эрдэнийн вант улс бий болсон. Түүний мэдэлд Нийслэлийн Баянгол дүүрэг тэр чигтээ хамаардаг. Түүнээс гадна С.Эрдэнэ АН-ын дарга болсон. Тэндээ ч зангаа тавихгүй байгаа нь гишүүдийнх нь, тэр дундаа хууччуулын эгдүүцлийг төрүүлэх болсон байна. МАН-д "топордох" хөдөлгөөн амжилттай өрнөснийг дуурайж, АН-д ч даргаасаа салах, чадахгүй гэмээнэ нь салан тусгаарлах хөдөлгөөний салхи сэвэлзэж эхэлснийг гишүүд нь нуухгүй байна.
Нэг хүнд захирагдсан Ардчилсан намтай байснаас салан тусгаарласан ч яадаг юм гэх давалгаа АН-ын хууччуулын хүрээнд үүссэн тухай зарим нэг эх сурвалж мэдээлж байна. Шинэчлэлийг эрэлхийлэгч, санаачлагчын салхи чухам хаанаас үлээж буйг олж тогтооход ч тийм ч хүнд бэрх биш гэж эх сурвалж нотолж байна.
У.ТОГТОХ