АРДЧИЛСАН НАМ ЗАСГИЙН ГАЗАРТ ОРОХГҮЙ ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛЖЭЭ

2017-10-06  

Засгаа МАН өөрөө татаж унагасан. Түүнд АН-ын 9 гишүүний 8 нь дэм өгсөн. АН-ын гишүүд Ж.Эрдэнэбатынхыг огцруулахад, У.Хүрэлсүхийг ерөнхий сайдаар томилоход нь оролцсоноос биш, хамтарч Засгийн эрхийг барихгүй гэдгээ ерөнхий сайд У.Хүрэлсүхэд дуулгажээ. Хүрэлсүхийн тэргүүлэх Засгийн газар хэр удахыг хэн ч хэлж мэдэхгүй болжээ. Ямар ч гэсэн 1996-2000 оны хооронд АН УИХ-д олонхи болж, 50-лаа байх үедээ Засгаа 3 -ч удаа огцруулж амжсан үйлдэл давтагдах бий гэж улс төрийн хүрээнийхэн болгоомжилж байна. Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн Газар 1 жил 2 сар ажилласан. Тэгвэл У.Хүрэлсүхийн тэргүүлэх кабинет хэр тэсэхийг мэдэх боломжгүй. Намын хагарал нь гүнзгийрч, үзэн ядалт болж хувирбал удаан тэсэхэд бас л бэрх. Хэрэв зээ "жийгдсэн" 32 гишүүн босож, АН-ын 9-тэй эвсэж чадвал, дахиад л Засгаа унагах боломж бүрдэнэ. АН-ын гишүүдийн хувьд сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж, МАН-аар дахин дахин тоглохыг үгүйсгэх аргагүй болжээ.

 

 

Ц.ХИШИГЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ЗОРИГОО:эртхэн хэлэхгүй хар хэл ам дагуулаад ардчилсан нам 2017-10-06
Tulga:Orno gej sonsson shuu.Bitgii hudal medeelel taraagaad bai!!!!!! 2017-10-06
Хүдэрээ:Тоглуулчих юм байна даа 2017-10-06
Tor:Butehgui ene MAH 2017-10-06
Зочин :АН хэлдэг үгээ хэлэх цагт нь хэлж. Зөв 2017-10-06
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?