У.ХҮРЭЛСҮХИЙН ТЭРГҮҮЛЭХ "ДАВХАР ДЭЭЛТ" ЗАСГИЙН ГАЗАР

2017-10-10  

"Давхар дээл" бол У.Хүрэлсүхийн тэргүүлэх Засгийн газрын онцлог болж таарлаа. Ерөнхий сайд Хүрэлсүхээс бусад 14 сайд нь давхар дээл нөмрөх нь тодорхой болсон. Эхнээсээ сайд нарын нэр ус тодорсон. М.Энхболдын фракцын зургаан сайд гэхэд л зургуулаа УИХ-ын гишүүн. Ийм нэгэн Засгийн газар энэ долоо хоногтоо бүрдэх нь. Намын хагарал дээр суурилсан У.Хүрэлсүхийн тэргүүлэх Засгийн Газар хэр удаан наслах вэ? Тэд юу хийж, бүтээж, хэрхэн өр ширийг дарах вэ? гэдгийг олон нийт ажиглаж байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүгээс юу хийх гэдэгтээ биш, хэрхэн уначилгүй тогтох вэ? гэдэг дээр анхаарал тавьж эхэлсэн нь анзаарагдах болов гэх эхний дүгнэлтийг ажиглагчид хийжээ. У.Хүрэлсүх хэлэлцээрийн ширээний ард сууж, М.Энхболдтой зөвшилцөлд хүрч сандал суудлаа хуваалцаж, эхний буултаа хийжээ. Хоёрдугаарт, бүх сайд нараа гишүүдээс бүрдүүлэх саналд нэгдэв. Гэхдээ зүгээр ч нэг гишүүн биш, УИХ болон бүлэгтээ нөлөө бүхий гишүүдээс бүрдүүлнэ гэж хатуу тохиров. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүхийн тэргүүлэх Засгийн Газар нь гишүүдээрээ дамжуулж, УИХ-аа базах юм байна. Үүнийгээ Засгийн Газрын дархлаа гэж нэрлэжээ. Ингэснээр энэ Засгийн Газар "мөнх" насална гэж тооцсон байна.

Гуравдугаарт, УИХ-ын дарга М.Энхболдоос ирэх 11-р сард болох Намын Их Хурлаас намын даргын тамга тэмдгийг авсан ч, УИХ-ын даргын сандал суудлаар нь оролдохгүй гэдэгт хүрсэн гэх таамаглал байна. Ийм нэгэн хэлцэл явагдсанаар Кабинет бүрдэж, засаг хөдлөх нөхцөл бүрджээ. Засгийг газар бүрдэх явцыг бүхэлд нь УИХ, Засгийн Газар хоёр "нэг хөнжилд оров" гэж дүгнэж болох нь. Монголын улс төр гажуудна гэж бие даасан судлаачид хэлж байна. УИХ-аа "атгах, базах" Засгийн Газар байгуулна гэдэг нь маш шударга бус үйлдлийн эхлэл юм. Шударга, хариуцлагатай, өндөр ёс суртахуунтай, мэдлэг чадвартай, улс орноо гэх сэтгэлтэй хүнээр сайд тавина гэсэн У.Хүрэлсүхийн үг ч замхран одлоо. Монголын улс төр гажуудна гэж болгоомжилж байна. Томилгооны зарчим ч өөр тийшээ хазайсан.

Сайдаар томилогдох хүний гол шалгуур нь : УИХ-ыг атгандаа оруулах нөлөөтэй гишүүн байх болж хувирсан. Энэ зарчмаар хамгийн олон удаа сонгогдсон, сайд хийж байсан туршлагатай, эс бөгөөс бусдадаа нөлөөтэй хүмүүс эхэлж сонголт хийснээр Энх-Амгалан, Содбилэг, Баделхаан, Бат-Эрдэнэ, Цогзолмаа, Цэрэнбат нар сайдад нэр дэвшицгээлээ.

Монголын Засгийн Газар УИХ-ын гишүүдийн түрэмгийлэлд ийнхүү өртлөө. Хуулиараа хариуцлага хүлээхгүй заалттай УИХ-ын гишүүдээр Засгаа бүрдүүллээ. Хүчирхэг Засгийн газар шиг харагдах энэ Засгийн Газрын сул тал давхар дээлтэй кабинет болж хувирлаа.

 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:ЭНЭ ЗАСГИЙН ГАЗАР БОГИНО НАСТАЙ БАЙХ ВИЙ ДЭЭ ЯАНА ВЭ !!!! 2017-10-10
ZOCHIN:ENE ENHBOLD GEJ ZAVAAN YUM ODOO BOLIOCH ZALUU VEDEE SUUDAL TAVIJ UGUUCH !!!!!!!!!!!!!!!!! 2017-10-10
Тогмид:Энэ хэд дотроос хамгийн зөв шийдвэр нь Ж.Бат-эрдэнэ гишүүн байна овоо доо. Жинхэнэ салбараа мэддэг, өөрөө төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүн. 2017-10-10
Nta:Udaan naslah bogino nastai baih yah ve ard tumni mini nuruun deerh achaanaas baga ch bolov hunguruusei l gej huseh bainadaa...ediin zasag chini gadni haraat bolchihood bnashde....... 2017-10-10
Нутгийн ах:Ч.Сайханбилэг нь “Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэтийн хувьчлалаас монго олох”-ын тулд хайрт ах Н.Алтанхуягийгаа тулхэн унагааж хэдхэн сар Еронхий сайд болж байсан шиг У.Хурэлсух нь МАН-аа задалж байж хэдхэн хоног Еронхий сайд хийж Торийн ордоны хананд зурагаа байрлуулаад, улс тороос зайлах болж дээ хоорхий. Ер нь Ухаагийн хуухдуудыг манай сумынхан нь “Ах дуу нараараа хамтарч ХУН АМЬТАН ЗОДДОГ “Таван харынхан” гэдэг байсан шуу дээ. 2020 онд МАН нь сонгуульд ялагдах нь тодорхой юм байна. АН-ынханд амжилт хусэе. 2017-10-10
Зочин:Давхар дээлтэнгүүд ордог хоолны газар гэж ойлгогдож байна даа! 2017-10-10
Найрамдал зуслангийн тухайн уеийн багш. :Цогзолмаа "Найрамдал" зусланд булгийн багш хийж байхдаа амрагч хуухдийн монго хулгайлж байгаад баригдаж булгийн багшаас хоогдож байж билээ. Ийм балаартсан хун л одоо Боловсролын сайд болохоор нэр дэвшээд явж байна шуу дээ. Ер нь МАН нь торийн эрхийг барих боломжгуй болж ээ. Одоо ард тумэн минь сэрэх, ухаарах цаг болж ээ. 2017-10-11
АСА ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ БАЙХАД СУМЬЯА САЙД БАЙХ АС ЗӨРЧИЛ БИШ ҮҮ?:ХҮРЭЛСҮХИЙН МЭРГЭЖЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР ДҮҮ АСА НЬ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ БӨХӨНЦӨР СУМЬЯГ УУЛ УУРХАЙН САЙДААР ТАВИАД СОДБИЛЭГИЙГ АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ХАСАЖ БАЙГАА БОЛ УДАХГҮЙ. 2017-10-11
ИРГЭН:МАН ДАХЬ МАФИЖСАН БҮЛЭГЛЭЛЭЭС САЛАХ ЦАГ ИРДЭГ МОНГОЛЫН ЗАЯА БАЙНА УУ ?!!!!!!! 2017-10-11
zochin:Huuli togtooh turiin deed b****. guistetgeh zasaglal - ZG hoyor maani neg instituts mun u.MAN davhar deeliig eserguutsen Suhbaatarin talbai deer teaterchilsan toglolt biluu byat****n jujig togloj AN-d eserguutsel uzuulj bsnaa martsan u.Bodlogin yamdin said nar ni davhar deeltei bhad shig sanaj ba.Odoo bolohoor dan deeltei said nar asuudlaa UIH-d oruulah shiidverluulehed uchir dutagdaltai ba. Iimees bugd davhar deeltei bh ni zuv gej ba. Erh medliin tuvlurliig l bii bolgoj bgaa bus u.UIH-in gishuud undsen ajlaa hiij bhad naana ni salbaraa 10 huruu shigee meddeg chadvartai. bolovsroltoi. soyoltoi. ekh ornoo tuhain salbaraa gesen setgeltei udii tudii mergejilten zaluu bolovson huchin ba da.Ulam l buruu tiishee yavaad bgaa bish bizde 2017-10-13
Төстэй мэдээ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Р.БАЗАР БАНКИНДАА 6 САЯ ДОЛЛАРЫГ "ТӨВЛӨРҮҮЛЭЭД" БАРИВЧЛАГДСАН УУ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЯРИЛЦЛАГА НЭР БҮХИЙ ГЭРЧҮҮДИЙН НУУЦАА ДЭЛГЭХ ЯРИАНЫ "ШТОРК" БАЙВ УУ
Х.БАТТУЛГЫГ ОРОСТ "ДУУДСАН" УУ
УЛААНБААТАРЫГ БҮСЧИЛЖ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР 1.7 САЯ ИРГЭНИЙ ТӨЛӨӨЛӨЛ ИНГЭЖ ЯРЬЖ БАЙНА
ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАТБОЛД ДЭЛХИЙН ХЭВЛЭЛҮҮДЭД...
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?