М.Энхболд дарга сайд нараа дэвшүүлж, Удирдах Зөвлөл томилж байсан цаг саяхан бий. Ихэнх сайд нар Намын Удирдах Зөвлөлөөс томилогддог байсан. Тэгвэл энэ уламжлал алдагджээ. Томилгоо намын дарга мэдлээс хальж ,УИХ-ын бүлэгт шилжсэн байна. Тиймээс сайдад нэр дэвшүүлэх, эцэслэх шийдвэрийг МАН-ын Удирдах Зөвлөл биш УИХ дахь МАН-ын гишүүд гаргаж байна.
Маргааш УИХ-аар Засгийн Газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь батлахаар төлөвлөсөн. Нэр нь орж ирсэн гишүүн ногоон гэрлээр батлагдана. Нэг зүйлийг тохирсон. Нэгэнт УИХ эрх мэдлийг гартаа авсан учир нэг ч сайдыг гаднаас томилохгүй, зөвхөн УИХ-ын гишүүн л сайдыг давхар гүйцэтгэнэ гэдэг хатуу зарчимыг баримталж буй. Хоёр талаас нэр орж ирсэн. Зарим нэр дээр тодотгох шаардлага үүссэн гэх мэдээлэл байна. Тиймээс намын бүлэг дээр сайд нарын нэрийг эцэслэх ажиллагаа яг одоо үргэлжилж байна. Намын бүлгийг давбал бусад нь ногоон гэрлээр урагшилна.
Ц.ЭНХБАТ