Засгийн газар үндсэндээ бүрэлдсэн. Намын бүлэг, Удирдах зөвлөл нэрсээ эцэслэн шийдсэн тул АТГ-ын тодорхойлолтыг хүлээж байна. Тэнд ашиг сонирхлын болон бусад зөрчлийг тодотгох л үлдсэн. Түүний дараа УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ, нэгэнт хэлэлцэж эхэлбэл "ногоон гэрлээр" батлагдана. Гэвч УИХ-ын чуулган хойшилж эхэлсэн нь зарим гишүүдтэй холбоотой асуудал үүссэн гэх мэдээлэл байна. Тухайлбал, сангийн сайдад нэр дэвшсэн Ч.Хүрэлбаатар гишүүний эзэмшлийн компани нь татварт өртэй зэрэг асуудал үүссэн гэх албан бус мэдээлэл ордноос халилаа.
Д.МАНДАХ