ШАДАР САЙДААР Ө.ЭНХТҮВШИНГ 84,1 ХУВИЙН САНАЛААР ДЭМЖЛЭЭ

2017-10-18  

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ө.Энхтүвшинг Шадар сайдад томилох эсэх тухай асуудлыг хэлэлцээд 84.1 хувиар дэмжлээ. Санал хураалтад нийт 69 гишүүн оролцсоноос 11 нь дэмжих боломжгүйгээ илэрхийлж эсрэг кноп дарлаа.

Ө.Энхтүвшингийн товч намтар
 
Төгссөн сургууль, мэргэжил : 

1976 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн дунд сургууль
1980 онд Монгол Улсын Их Сургууль Түүхч, түүхийн багш мэргэжил
1989 онд ЗХУ-ын КНТХ-ны дэргэдэх Нийгмийн ухааны академийг тус тус төгссөн.

Ажилласан байдал 
 

1980-1986 онд Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институтэд эрдэм шинжилгээний дэд ажилтан
1989-1990 онд Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институтэд эрдэм шинжилгээний ахлах ажилтан
1990-1995 онд "Ардын эрх" сонины парламентын тоймч, хэлтсийн эрхлэгч, хариуцлагатай нарийн бичгийн дарга
1995-1996 онд Монголын Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын дарга
1996-2005 онд Монгол Ардын Хувьсгалт Намын нарийн бичгийн дарга
1996-1997 онд "Yнэн" сонины ерөнхий эрхлэгч
1996-1997 онд Улаанбаатар хотын Монгол Ардын Хувьсгалт Намын хорооны дарга
2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2000-2004 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
2006-2007 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд
2006-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2008-2010 онд Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012-2013 онд Монгол Ардын Намын дарга
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

 

 

 

Ц.БАТТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?