БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙДААР Н.ЭНХБОЛДЫГ 61,4 ХУВИЙН САНАЛААР ДЭМЖЛЭЭ

2017-10-18  

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Батлан хамгаалахын сайдаар УИХ-ын гишүүн Н.Энхболдыг томиллоо. Нийт гишүүдийн 61.4 хувийн саналаар баталсан бөгөөд 69 гишүүнээс оролцсоноос 58 нь дэмжиж, 11 нь эсэргүүцжээ.

Нямаагийн Энхболдын товч намтар

Төгссөн сургууль, мэргэжил

- 1974 онд Төв аймгийн Зуунмод хотын 10 жилийн дунд сургууль
- 1979 онд ЗХУ-ын Москва хотын Хэвлэлийн дээд сургууль Инженер- эдийн засагч мэргэжлээр
- 1990 онд ЗХУ-ын Москва хотын КН-ын дээд сургууль
- 1996 онд Австрали улсын Сиднейн их сургуулийн магистрантур тус тус төгссөн.

Ажилласан байдал

- 1979-1980 онд Соёлын яамны хэвлэлийн нэгдсэн редакцид эдийн засагч
- 1980-1986 онд Соёлын яамны Төлөвлөгөө эдийн засгийн хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн
- 1986-1990 онд Улсын Хэвлэлийн Комбинатын орлогч дарга
- 1990-1993 онд Монгол Хэвлэл нэгтгэлийн ерөнхий захирал
- 1993-1995 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх
- 1997-2000 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Мэдээлэл харилцааны албаны дарга
- 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2006-2007 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд
- 2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга
- 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга
- 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2012-2013 онд Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга
- 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2016 оноос Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга

 

 

Ц.БАТТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?