Чуулганы нэгдсэн хуралдаанаар Хууль зүй дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг томиллоо. Санал хураалтанд 69 гишүүн оролцсоноос 62 нь дэмжиж 7 гишүүн татгалзсан байна.
Ц.Нямдоржийн товч намтар:
Төгссөн сургууль, мэргэжил
- 1975 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
- 1981 онд ЗХУ-ын Ленинград хотын Улсын Их Сургууль Хуульч мэргэжлээр тус тус төгссөн.
Ажилласан байдал
- 1981-1988 онд Улсын ерөнхий прокурорын газарт хэлтсийн прокурор, хэлтэс, тасгийн дарга
- 1988-1990 онд Цэргийн ерөнхий прокурорын нэгдvгээр орлогч
- 1990-1992 онд Монгол Улсын Хууль зүйн тэргүүн дэд сайд
- 1990 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлд мэргэжилтэн
- 1992-1996 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2000-2005 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
- 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2005-2007 онд Монгол Улсын Их Хурлын дарга
- 2008-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
- 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2016 оноос Монгол Улсын Их Хурлын дэд дарга
- 2016 оноос Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар тус тус ажиллаж байна.
Ц.БАТТУЯА