МАН-Д СОНГУУЛИЙН ХАРИУЦЛАГЫГ ХҮЛЭЭГЭЭГҮЙ Д.АМАРБАЯСГАЛАН Л ҮЛДЭЭД БАЙНА

2017-10-19  

МАН-д  сонгуулийн хариуцлагыг хүлээгээгүй Д.АМАРБАЯСГАЛАН л үлдээд байна Arslan.mn

У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрдлээ. Одоо МАН-ынхан ирэх арваннэгдүгээр сард болох Их хурлынхаа бэлтгэлийг базааж эхлэх юм. Энэ хурлаар хэлэлцэх хамгийн гол асуудал бол МАН-ын дарга хэн болох вэ гэдгийг шийдэх юм. Үүнтэй холбоотойгоор 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн хариуцлагын асуудал бас яригдаж эхэлнэ. Учир нь МАН-ын удирдлагууд Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсний хариуцлагыг хүлээнэ гэж эхнээсээ мэдэгдээд байгаа.

МАН-ын нэр дэвшигч нь АН-ын Х.Баттулга, МАХН-ын С.Ганбаатар нартай өрсөлдөөд Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний санал хураалт /2017.6.26./-аар авсан саналыг тоолоход Архангай, Булган, Говьсүмбэр, Дорнод, Дундговь, Өмнөговь, Хэнтий, Орхон болон нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Налайх дүүрэгт нөгөө хоёрынхоо ард буюу гуравт  орсон. Харин  2017 оны долдугаар сарны 7-нд болсон хоёр дахь санал хураалтад Х.Баттулгатай өрсөлдөж, санал хураахад нийслэлийн есөн дүүргийн хоёроос бусдад нь ялагдал хүлээсэн байдаг.

Энэ сонгуулийн дараахан зарчим ёсоор МАН-ын дарга М.Энхболд хариуцлага хүлээж, намын даргын албаа өгнө гэж мэдэгдсэн. Мөн дараагаар нь  Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй сонгуулийн хариуцлага хүлээж НИТХ-ын даргын ажлаа өгсөн.  Харин МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан энэ талаар ам ангайлгүй өнөөг хүрэв. Уг нь Д.Амарбаясгалан 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН-ын Сонгуулийн штабыг удирдсан хүн билээ.

Харин сонгуулийн дараагаас МАН-ынхан толхилцоод эхлэхэд нөгөө л “хойд хар овоохой” гэгчээр МАН-ын дарга М.Энхболд, нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй нарт хамаг бурууг чихээд өнгөрөх шиг болно лээ. Бас МАН-ынхан Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг энэ ялдагдалд буруутгаж байгаа юм. Харин сонгууль зохион байгуулсан, удирдсан Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн талаар ярьдаг хэлдэг хүн цөөн байна. 

Үнэнийг хэлэхэд, хариуцлага Д.Амарбаясгалангаас л эхлэх учиртай юм.

Сүүлийн үед Д.Амарбаясгалангийн талаар нэгэн мэдээлэл ид яригдаж байна. Тодруулбал,  МАН-ын Их хурлаас түүнд хариуцлага тооцож, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын ажлаас нь огцруулах байх. Энэ бол өөрийнх нь тооцоолол гэсэн. 

Хэрэв Д.Амарбаясгалан огцорвол очих газраа хэдийнэ товлочихоод байгаа аж. Тэрээр Ц.Сандуйгийн оронд нийслэлийн МАН-ын дарга болоод, Су.Батболдын оронд Хотын дарга болно гээд явж байгаа  гэж байна. Гэвч Д.Амарбаясгалан нийслэлийн МАН-ын дарга, Нийслэлийн Засаг дарга болох юм бол Ерөнхийлөгчийн сонгуулийн хариуцлага хүлээгээд бууж байгаа юм биш, харин дэвшиж байна гэсэн үг гэж намынхан нь ярьж байна.

 

 

Эх сурвалж : Arslan.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Хайч:Намын нэрийг ****тсан этгээд бол Ми шүүкдээ 2017-10-25
зочин:хөөрхий ми овогтны утсан хүүхэлдэй дохиогоор нь хэрэг тарьж явдаг л хүн шүү дээ 2017-10-26
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?