ШИНЭ ЗАСГИЙН ГАЗАР ХЭР УДААН ТОГТОХ ВЭ?

2017-10-24  

Ингэж асуух нь ихэсжээ. Яагаад гэвэл, 32:33 бүлгийн зөрчил албан тушаал бүр дээр хурцдах болсон байна. Л.Энх-Амгаланг УИХ-ын дэд даргаар томилсноор М.Энхболдын тал УИХ -д бүрэн эзэгнэлээ тогтоосон гэж хэлж болно. Тиймээс УИХ дахь МАН-ын намын бүлгийг 33-ын бүлэг авах ёстой хэмээн нөгөө талаас шуурах болов. Энэ шуурганд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Хаянхярваа өртөхөд ойрхон болжээ. 2016 оны УИХ-ын сонгуулийн ялалтанд Хаянхярваагийн намдаа оруулсан хувь нэмэр үлэмж байсан гэж нам нь ч, дэмжигчид ч үнэлдэг. Тиймээс ч Хаянхярвааг Намын бүлгийн даргаар санал нэгтэй томилсон.

М.Энхболдыг ерөнхийлөгч болмогц, түүнийг УИХ-ын даргаар залж өргөмжлөх нууцхан төлөвлөгөө ч байсныг намын удирдах бүрэлдэхүүн үгүйсгэдэггүй. Гэтэл үүссэн нөхцөл байдал бүх төлөвлөгөөг эвдэв. УИХ-аа алдсан 32-ын бүлэг УИХ дахь Намын бүлгээ авч байж тэнцвэржүүлнэ гэж үзэх болсон байна. Тиймээс Хаянхярвааг онилж, түүнийг намын бүлгийн даргаас чөлөөлөх хөдөлгөөнийг өрнүүлж эхлэхээр зэхсэн тухай мэдээлэл гарч эхэллээ. УИХ дахь МАН-ын хоёр том бүлгийн мөргөлдөөн дахин ширүүсэж эхэллээ. Энэ байдлаараа үргэлжилбэл, У.Хүрэлсүхийн тэргүүлэх Засгийн Газарт тогтвортой удаан ажиллахад бэрх болно гэж судлаачид дүгнэж байна. У.Хүрэлсүх намын дарга боллоо ч, засаг тогтвортой ажиллана гэх баталгааг хангахгүй. Учир нь албан тушаал бүр хэрүүлийн алим болжээ.

 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ZOCHIN:URT NASTAI L BAIGAASAI DAA 2017-10-24
zochin:УЛСЫН АЖИЛ ИХ БАЙХАД ҮАСАГ УНААД Л БАЙХ УУ 2017-10-24
БИЛГҮҮН:өвөл боллоо ажил ихэслээ 2017-10-24
зочин:УИХ л засгаар тоглож төрийн эргэлт хийх ажил нь гол ажил болж байна. Эд нар байсан байгаагүй ард иргэд амжиргаагаа залгуулж л сууна. Том бизнесс бол хөдлөх боломжгүй. Тэгэхээр хөгжил нэг байрандаа байх нь 2017-10-24
Зочин:Хүрэлсүх эх орны төлөө биш албан тушаалын төлөө засгаа огцруулаад өөрөө залраад авсан . Одоо бас сандал суудлын төлөөх дайн үргэлжилж бна. Болиод ажлаа хийцгээгээч! Бялуу хүртэж чадаагүй Аюурсайхан боож үхэхгээд хү хүн рүү шүлсээ үсчүүлээд бна. Засаг огцроод юу өөрчлөгдөв? Үүний үр дүнд ард түмэн л хохирч бна даа. 2017-10-24
Найдаж бсан:Шинэ засагт найдаж байлаа гэтэл бас ахиад л сонгогчдод таалагдах бэлэн мөнгө тараалт юун 300000 зүгээр тараах вэ. Төрийн албаныхан амьдрал тийм сайнгүй бгаа мэдэж бгаа гэхдээ нэг удаа мөнгө тараагаад сайжрах уу. Тэднээс ч хэцүү өчнөөн хүмүүс байгааштээ. Үнэхээр утга алга өнөөдөр биднийг та нарын тархи угаагаад байгаа авилга сөнөөгөөгүйээ ийм популист ийм бэлэн мөнгө тараалт иргэдийг ажил хийх хүсэлгүй болгодог ажиллаж махийж байгааг нь хохь гэх ийм эргүү бодлогууд чинь л алаад бна 2017-10-24
зочин:засагийг биш их хурлыг тарааж рио тинтогийн төрөөс салж монголын төртэй болохсон 2017-10-26
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?