ИХ БРИТАНИЙН ЕРӨНХИЙ САЙДААС АРДЧИЛСАН НАМЫН ДАРГАД МЭНДЧИЛГЭЭ ИЛГЭЭЖЭЭ

2017-10-25  

Их Британийн Засгийн газрын тэргүүн Тереза Мей Ардчилсан намын дарга С.Эрдэнэд мэндчилгээ ирүүлжээ. Хатагтай Тереза Мей Засгийн газрын тэргүүн төдийгүй эрх баригч Консерватив намын дарга юм. Өнгөрсөн есдүгээр сард Английн Манчестэр хотноо зохион байгуулагдсан Консерватив намын чуулганд Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга тэргүүтэй төлөөлөгчид оролцсон. Энэ үеэр Ардчилсан намын дарга С.Эрдэнийн мэндчилгээг хатагтай Тереза Мейд гардуулсан юм.

Тэрээр хариу мэндчилгээндээ “Монголын Ардчилсан намын дарга С.Эрдэнэ таны Английн Консерватив Намын Чуулганыг тохиолдуулан ирүүлсэн мэндчилгээг талархан хүлээн авлаа. Манчестер хотод зохион байгуулагдсан уг чуулганд Монголын Ардчилсан намаас төлөөлөгчдөө  илгээсэн явдалд ихээхэн баяртай байна. Их Британий Засгийн газар нь Монгол Улстай тогтоосон чухал хамтын ажиллагаагаа тогтвортой хөгжүүлэхийг эрхэмлэдэг билээ. Үүний дагуу Олон улсын худалдааны сайд ноён Марк Гарниер энэ оны эхээр манай хоёр орны худалдааны сүлжээг улам бэхжүүлэх асуудлаар Монгол улсад айлчилсан явдалд миний бие сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлье. Гүнээ хүндэтгэсэн, Ерөнхий сайд бөгөөд Консерватив Намын Дарга Тереза Мэй” гэжээ.

Дашрамд дурдахад, Монголын Ардчилсан нам Английн Консерватив нам олон жилийн харилцан хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн бөгөөд Крнсерватив намын чуулганд Ардчилсан нам тогтмол төлөөлөгчдөө илгээдэг юм.

 

 

 

Ц.БАТТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?