ОЛДВОЛ ӨЛДӨНӨ

2017-11-02  

Олдвол өлдөнө гэдэг үг гайхамшигтай үнэн юм. Огтоос санамсаргүйгээр эрхэм гишүүн болж, УИХ дахь МАН-ын 65-ын нэг болсон хүн олон бий. Сонгуулийн үеийн прогнозоор сураг нь ч гараагүй нөхөд АН-ыг солих давалгаанд “шидэгдээд” УИХ-д сонгогдчихсон хэрэг.

УИХ-ын гишүүн гэдэг бол хуулиараа Монголын хамгийн том албан тушаалтан юм. Учир нь Монгол Улс парламентын засаглалтай. Нэгэнт ийм албан тушаалд сонгогдсон хойно эрх ямбаа эдлэхийг хэн бүхэн хүсдэг ажээ.

Хүн ер нь өөрийгөө голдоггүй амьтан бололтой юм. Сая яав, У.Хүрэлсүхийн засагт гишүүн болгон сайдаар ажиллах хүсэлтэйгээ илэрхийлж, бүр сайд болно гээд тамтаггүй гүйцгээлээ. Яг үнэндээ эндээс л өнөөдрийн бүх юм эхэлсэн байгаа юм.

МАН-ын энэ гэнэтийн, санамсаргүй, үнэмлэхүй ялалтын үр дүн ийм маягаар янз бүрээр л илэрч гарч байна.

МАН сонгуулийн дараа Засгийн газраа байгуулсан. Энэ засгийг Ж.Эрдэнэбатаар удирдуулсан юм. Түүнээс жил орчмын дараа Ерөнхийлөгчийн сонгууль болж МАН ялагдал хүлээв. Энэ сонгуулийн дараагаас шинэхэн бас, албан тушаалаас сугарч үлдсэн голдуу хэдэн гишүүн нийлж аваад Ж.Эрдэнэбатыг түлхэн унагав. Залгуулаад У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилуулж авлаа. Ингээд тэд ханаагүй ажээ. Учир юу гэвэл сайдын суудал 16, сайдад зүтгэгч бараг 65 гишүүн болсон юм. Үнэн нь л энэ. Энэ болж өнгөрсөн үйл явдлууд нь баялгийн хараал гэдэг шиг хэт олон гишүүний л гай юм.

Үүнээс гадна хэт ёс зүй, улс төрийн соёл гаргаж “Намын даргын ажлаа өгнө” гэж мэдэгдсэн УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдын буруу бий. Түүнийг ингэж мэдэгдсэний дараагаас л энэ нам даргагүй мэт аашилж, УИХ-ын гишүүн бүр шахам намын дарга шиг аашлаад эхэлсэн.

УлмаарУИХ дахь МАН-ын бүлэг албан ёсоор хоёр хуваагдчихлаа. МАН-д ч бас дээр, дооргүй хуваагдал үргэлжлэх шинжтэй.

Ер нь бол МАН-ынхан хүн чанараа дэнсэлцгээж байх шиг байна. Хэн нь хэн бэ гэдгээ сайтар таньцгааж байна.

Нөгөөтэйгүүр эхийгээ мөргөдөг ишигний үлгэрийг бас үзүүлцгээж байна. Бод доо. Жил гаруйхны өмнө энэ гишүүд хэний өрөөний үүдэнд хэдэн өдөр, цагаар юу хийж зогсдог байлаа даа. Бурхандаа залбирч залбирч, Тусгаар тогтнолын ордны төдөн тоот өрөөнд орж тойрог гуйж зогссоныг бүгд л мэдэж байгаа. Харин өнөөдөр бүгд мартсан.

Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулаад Монгол Улс, МАН амар тайван болж, ажил үйлс нь жигдрээд сүйд болох юм байх гэтэл байдаггүй. Бахь байдгаараа. Бараг л дордчих шиг болов.

Яг одоо бол МАН онигоо л болж байна. УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааны өмнө “32”-ын бүлэг хуралдана. Бас “33”-ын гэх нэртэй нэлээд нь гараад явчихсан, үлдсэн нь бас хуралддаг гэж байгаа. Явсаар энэ байдал АН-д л хөнгөхөн зууш болж байгаа гэдгийг МАН-ынхан хараахан мэдрэхгүй байх шиг байна. Одоо УИХ-д есхөн суудалтай байгаа АН ирэх сонгуулиар хэд дахин олуулаа болно гэж тооцоолчихоод байгаа нь тодорхой.

Тиймээс МАН даруйхан арга хэмжээ авах хэрэгтэй. Ингэхдээ хүний хуучин, дээлийн шинээ бодвол зүгээр л байх. Бас МАН-ыг хэн даргалбал ийм байдлаас үтэр түргэн гаргах вэ гэдгээ бодолцох хэрэгтэй биз ээ.

Энэ намын луухгаруудын ярих нь “МАН-д ус, агаар мэт хамгийн их хэрэгтэй байгаа эв нэгдлийг М.Энхболд л хангаж чадна” гэх ажээ. Ер нь бол МАН-д өнөөдөр түүнээс өөр удирдагч алга гэдэг нь өдөр ирэх тутам харагдаж байгаа юм. Намыг нэгэн гарт Удахгүй Эс бөгөөс МАН-ын Их хурлаар асар амбийцтай байгаа нөхдүүдээс дарга болбол энэ нам улам хагаралдаж, улмаар МАН-аас шинэ нам төрөхийг ч үгүйсгэхгүй гэлцээд эхэллээ.

 

 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
жамъяан:энэ том нам дотроо 2 хуваагдсан. цаашид хэн хохирох вэ ард түмэн л хохирно... 2017-11-02
БОЛДХУЯГ:ХҮРЭЛСҮХ ШИГ ХИЙВЭЛ ХИЙСЭН ШИГ ХИЙДЭГ ЗАЛУУСЫГ БИД ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ 2017-11-02
ZOCHIN:SHAL HUDLAA SH DEE ED NAR YAG ADILHAN!!!! 2017-11-02
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?