У.ХҮРЭЛСҮХ МОНГОЛЫН ХААН БОЛОХОД 14 ХОНОГ ҮЛДЛЭЭ

2017-11-08  

Тэр хаан болно. Одоогоор тэр ерөнхий сайд болсон. Хэрвээ эрх баригч МАН-ын дарга болчихвол тэр тамгаа ч атгаж, титмээ ч өмсөх болно. М.Энхболд хувь заяатайгаа эвлэрч, намын даргаа өгөхөө илэрхийлсэн. Харин хэнд вэ? гэдгээ 14 хоногийн дараа мэдэх болно. Яг одоогоор У.Хүрэлсүхээс өөр хүн харагдахгүй байна гэж намын хүрээллийнхэн шуугиж байна. Өнгөрөгч амралтын өдрүүдэд 21 аймаг, Дархан, Эрдэнэт хотын намын хороод хуралдаж, Их Хурлын төлөөлөгчдөө сонгосон. Ирж буй мэдээллээр 33:32-ын харьцаа тийм ч хол зөрөөгүй гэж аль аль тал нь үзэж буйг эх сурвалж хэлж байна. 32-ын зүгээс хэн дэвших нь тодорхой бус. Хэдэн сарын өмнө яригдаж, нэрлэгдэж байсан Ж.Эрдэнэбатын нэр л лав дуулдахаа больсон байна. Тэмцээд буй Ж.Мөнхбат уу, эсвэл өөр хэн нэгэн байна уу? Гэдэг асуулттай 32-ын бүлэг өөрөө тулгарчээ. Энэ бол 32-ын бүлгийн сул тал буюу, ялагдах гол магадлал.

Харин 33-ын бүлэг, тэдний багийн толгойлогч У.Хүрэлсүхийн хувьд давуу тал нэгэнт үүссэн байна. Тэр Засгийг гартаа оруулсан. Нэр дэвшинэ гэдгээ эрт зарласан. Намын даргын марафондоо аль эртнээс орсон учир цаг хугацаа ч хожсон. Эхний ялалтаа байгуулж, ерөнхий сайдаар томилогдсон. Тэр МАН-ын Их Хурлаар ээлжит ялалтаа байгуулж, намын даргаар сонгогдож чадвал Монголын хэмжээлшгүй эрхэт хаанаар өргөмжлөгдөнө. Намын тамгаа гартаа атгасан тохиолдолд УИХ-ын үлдсэн 32-ыг мэдэлдээ оруулж дөнгөнө. Тэр тохиолдолд тэр УИХ-аа ч, Засгаа ч нударга дор зангидах юм. Ийм нэгэн хэмжээлшгүй эрхтэй хаан өргөмжлөгдөхөд 14 хоног үлджээ. Ийнхүү тэрбээр эхлээд намаа , дараа нь ерөнхий сайдаа авдаг жишгийг эвдсэн стандарт бус улс төрчөөр нэрлэгдэхэд ойртжээ.

 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Аххррррро:Хаан ч гэх шиг. Зүгээр л намын дарга гээч дээ. Хүний дургүй хүргэсэн юм сараачих юм. Ер ман уствал таарна 2017-11-08
Зочин:Нөгөө ерөнхий сайд нь намын дарга гэдгээ л биелүүлж байна. Зөв шүү дээ. Тэгээд ажлаа хийг. 2017-11-08
Гэрлээ: Дэндүү их эрх мэдлийг хаан л төвлөрүүлдэг 2017-11-08
Мэдрээ:Өөр сонголтгүй 2017-11-08
zub:hurelcuheec olon niit shudraga bhiig l hucej bgaa uuniigee bainga canaj baihgui bol cain um bolohgui ene tsag ue l uneheer lider mun ecehiig shiidne 2017-11-08
zochin:MAN BOL LUIVARIIN UUL UURHAI 2017-11-08
ZOCHIN:ДОТРОО ХАГАРАЛТАЙ БОЛ ӨӨДЛӨХГҮЙ 2017-11-08
янжаа:хэн дарга болохыг харах л үлдлээ 2017-11-08
зочин:Hurelsuh namaa tsewerlej chadahuu 2017-11-08
Зочин:Ер нь ерөнхий сайд нь намын дарга болсон нь дээршдээ 2017-11-08
ТЭНГЭР:за ТЭГЭЭД ХУН ТАЙЖ НОМЫГ УНШААРАЙ.ЭДМОН ОРЧУУЛЖ ХЭВЛЭСЭН.ХЭЦҮҮ ДЭЭ. 2017-11-08
Мангуу:Хааны алба халаатай эзэний алба ээожтжй гэдгийм шүү малаа. Амны зоргоор бүү тэнэгт 2017-11-09
зочин:МАН-ын удирд**** худал амлагч, хууран мэхлэгч, ард түмний эрх ашгийг огоорогч, нам ярьж сэм хувилдагчдын үүр уурхай болсон байна. монголын хувь заяаг хойш тавьж бүлгийнхээ эрхийн төлөө хамгийн сайн тэмцэж зогсож чадах хүнийг л МАН хэд хагарсан ч хамаагүй гаргаж тавих нь тодорхой . хүрэлсүх МАХН-ыг энхбаярын, шинэбаярын, МАН нэртэй монголын авилгачдын намыг зохион байгуулж авч үлдсэн. МАН-ын их хурлаас ард түмэнд тустай шийд гарна гэдэгт итгэх хүн байх болов уу? 2017-11-09
Duya:Haan gej 2017-11-10
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?