МУ-ЫН ҮНДЭСНИЙ ЭРХ АШГИЙН ЭСРЭГ ЗҮЙЛ ЯРИГДАЖ БАЙГАА БОЛ ДАХИАД ХОРИГ ТАВИНА

2017-11-09  

-Би бүрэн эрхийнхээ дагуу хориг тавьсан. Хэрэв Монгол Улсын үндэсний эрх ашгийн эсрэг зүйл яригдаж байгаа бол дахиад хориг тавина-

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль тус бүрт бүхэлд нь тавьсан хоригийг хэлэлцлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы нэгдсэн хуралдаанд биечлэн оролцож гишүүдэд хандан үг хэлж, байр сууриа илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ “Үнэхээр болохгүй болоод эдгээр хуульд хориг тавьсан юм. Сангийн сайд болсон Ч.Хүрэлбаатарын нэр дээр хориг тавьсан. Бусад сайд нарыг цаг тухайд нь, ялангуяа Ерөнхий сайдыг маш шуурхай зөвшилцөж ажилласан. Ч.Хүрэлбаатар дээр онцгой нөхцөл байгаа. Энэ хүн олон удаа УИХ-д сууж, олон удаа сайд болж байсан. УИХ дотор юу болж байгааг дээд зэргээр мэддэг хүн.

Би УИХ-д 3 удаа сууж, 2 удаа сайдын алба хашиж байсан. Бүтээн байгуулалт, бизнесийг тэлэх бодлогыг зөндөө явуулсан, энэ бүлэг хүмүүст үнэхээр дарагддаг.

Одоо уул уурхай эзэмшдэг буюу Тавантолгойг тойрсон хэсэг бүлэг хүмүүс энэ улсыг дахин удирдаж буйг өнөөдөр энд сууж байгаа бүх хүн мэдэж байгаа. Түүний төлөөлөл Сангийн сайд болж байгаа тул эдийн засаг, бизнесийг дэмжих бодлого дээр юу ч явахгүй. Бүх бизнесийг гацаадаг. Өөрсдөд нь орж ирэх зүйл байхгүй л бол гацаадаг.

Ийм бүлэглэлийн төлөөллийг өнөөдөр дэмжээд явж байгаад харамсаад хориг тавьсан юм.

Хоёрдугаарт, төрийн албан хаагчдад нэг удаа 300 мянган төгрөг, нийт 55 тэрбум төгрөг өгнө гэдэг бол өнөөдрийн нөхцөл байдалтай уялдуулахад харамсалтай шийдвэр юм. Ч.Хүрэлбаатар болон УИХ-д сууж байгаа олон хүний анкетыг харахад дандаа дээд боловсролтой, гадаад хэлтэй, гадаадад боловсрол эзэмшсэн олон хүн байна. Хүүхдийн мөнгөнөөс бусад халамжийн бодлогоос бид өнөөдөр татгалзах ёстой. Жаахан олсон орлогоосоо халамж тарааснаар бид эдийн засагт юу хүртсэн бэ?

17 хувийн өсөлттэй гэж Сү.Батболдын Засгийн газрын үед ярьж байсан ч ажилгүйдэл, ядуурлын тоо буураагүйг бид өнөөдөр мэдэж байгаа.

УИХ-д сууж байгаа гишүүд үүн дээр ард түмнийхээ талд дуугарч болохгүй байсан юм уу? Гишүүд асуулт асуухгүйгээр кноп дээрээ нэгдсэн байгаад харамсаж байна. Өнөөдөр 55 тэрбум төгрөг гэдэг бол их мөнгө. Үүгээр ажлын байрууд нээх хэрэгтэй. Болохгүй бол дутагдаад байгаа 3 ээлжтэй цэцэрлэг барих хэрэгтэй. Үүнийг бүгд мэдэж байгаа. Хөдөө орон нутгаас, хотын гэр хорооллоос сонгогдсон олон гишүүн байгаа.

Ийм байдалтайгаар бид явахгүй гэдгийг сүүлийн 27 жилд бүгдээрээ ойлгосон. Бизнесийн салбараас гарсан гишүүд олон байгаа. Тавантолгойг түрүүчийн УИХ дээр үнэгүй авах гэж оролдсон бүлэглэл дахиад гараад ирлээ. УИХ-ын дэд даргаар тавьсан хүнээ МАН-ын бүлийн хурал эргэж хараач. Удахгүй МАН-ын их хурал болох байх. Үүн дээрээ бүлгийн шийдвэрээ эргэж хараач. Бид дахиад чөтгөрийн тойрогт орлоо.

Өнөөдөр хэдхэн гэр бүл уул уурхайгаар баяжсан. Бусад улс төр, бизнесийн бүлэглэлийг атгачихсан байгаа. Одоо яамд руу орж байна. Энэ тодорхой болсон байгаа учраас тодорхой хоёр хориг тавьсан юм.

Ч.Хүрэлбаатар бид хоёр нэг засагт хамт байсан. Янз бүрийн зовлон ярьдаг байсан. Өнөөдөр 55 тэрбум төгрөг их мөнгө үү, та хариулаач.

Удахгүй ҮАБЗ нэлээд өргөн хүрээтэй хуралдана. Оноос өмнө УИХ-ын хаалттай хурлыг зарлана гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Үүний наана МАН их хурлаа хийх байх. Сая миний ярьсан бүлгийн шийдвэрүүдээ эргэж хараач. Миний хоригийг бас их хурал дээрээ яриач гэж хүсэх гэсэн юм. Буруу шийдвэр гаргасан шүү, Ч.Хүрэлбаатар аа.

Монгол Улсын Ерөнхийлөгч эв нэгдлийг илэрхийлэгч боловч төрийн мөнгөөр, татвар төлөгчдийн мөнгөөр уул уурхайн хайгуул хийгээд олсон ордуудыг хувийн эзэмшилдээ авч, тэндээс их хэмжээний мөнгөтэй болоод, эргээд улс төрд орж ирж, улс төрийг худалдаж яваа хүмүүстэй би эв нэгдэлтэй байж чадахгүй гэдгээ сонгуульд нэр дэвшиж байхдаа ч хэлсэн. Одоо ч хэлнэ, цаашдаа ч хэлнэ. Энэ байдлыг би шүүмжлээд байгаа юм. Энэ хүмүүсийн төлөөлөл хүчтэй орж ирж байгааг л анхааруулж байгаа юм.

Энэ хэлсэн зүйл архивт орно. Тодорхой хугацааны дараа энэ хэлж байсан үнэн болжээ гэдгийг гаргаж ирэх байх аа. Сая Л.Энх-Амгалан гишүүн “Байдал хүнд байна” гэж ярьж байна. 65 гишүүнтэй эрх барьж байгаа нам энэ байдлаа засаж янзлах хэрэгтэй. Эрх барьж байгаа намаас сонгогдсон УИХ-ын дэд даргын үг биш шиг зүйл яриад байх юм. Ч.Хүрэлбаатар гишүүн бас их санаа зовж ярьж байна. Та нар эрх барьж байгаа шүү дээ. Ажлаа хийнэ шүү дээ. Ажил хийж бизнесийг тэлэх талаар би яриад байгаа шүү. Хумих тухай биш.

Төмөр замын асуудал дээр Д.Ганбат сайд асан их зөв ярьж байсан. Намайг сайд байхад Төрийн нарийн бичгийн дарга байсан Ж.Бат-Эрдэнэ сайд зөрүүтэй мэдээллээ нотлоорой.

Би бүрэн эрхийнхээ дагуу хориг тавьсан. Хэрэв Монгол Улсын үндэсний эрх ашгийн эсрэг зүйл яригдаж байгаа бол дахиад хориг тавина. Д.Тэрбишдагва гишүүн их зөв зүйл ярьж байна. ҮАБЗ дээр асуудлыг ярья гэлээ. Шинэ Ерөнхий сайд саяхан тавигдсан. ҮАБЗ-ийг удахгүй хуралдуулна. 12 дугаар сарын эхний долоо хоногт УИХ-ын хаалттай хуралдаан хийж Монгол Улс одоогийн нөхцөл байдлаас гарах гарцын талаар ярилцъя гэсэн бодолтой байна”” гэлээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
намсрай:Зөв дэмжиж байна. 2017-11-09
Zochin:alivaa zvild horig avihaas iluu ur dun n yamar bh bh gedgee haraachee. 2017-11-09
чансаа:санал нэг байна 2017-11-09
өвгөн:zuv shuu huu mine temtseed baigaarai 2017-11-09
zochin:naad 76 chine ogt haihrahgui uls ymaa 2017-11-09
zaluu:sain bna ****trah heregguie 2017-11-09
Зочин:Баттулгаа та бол Монгол Ард түмний эв нэгдлийн бэлэг тэмдэг боловч та гарснаасаа хойш бизнесийн өрсөлдөгчөө намнах ажил хийж бн. Яаж Хятад руу нүүрс гаргахгүй байх гэдэг дээр л санаа чинь зовж байх шиг. Хятад руу нүүрсээ гаргахгүй бол улс чинь дампуурлаа. Цаана чинь Трамп, Путин бүгд л Хятадыг царайчилж бн. Та бол тоохгүй гээд бгаа. Та ийм Орк юум уу? Эсвэл Оросын талд ажиллаад бгаа юм уу? 2017-11-09
zzz:Ene **** Elbegdorjoos iluu homhiigoo zuuj bna da. Argagui ee tavan tolgoin toloo eronhiilogch bolson teriigee l avch bj sanaa ni amrah **** biz. 2017-11-10
Төстэй мэдээ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ VS Ц.ЭЛБЭГДОРЖ: ГУРВАН ҮГ, ГУРВАН "МЭДЭЭ"
Д.БУМДАРЬ: ОЛОН БИЕ ДААГЧ ГАРЧ ИРВЭЛ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ИНСТИТУЦИЧЛАЛ СУЛ БАЙГААГИЙН ИЛРЭЛ БОЛНО
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?