МАН-ЫН ДАРГАД ӨРСӨЛДӨӨЧ ГЭЖ М.ЭНХБОЛДЫГ ЯТГАХ БОЛЖЭЭ

2017-11-09  

Хүрэлсүх намын даргад өрсөлдөхөө зарласан. Тэр бол одоогоор хамгийн хүчтэй өрсөлдөгч. Пиарын Дэмбэрэл фэйсээр нэр дэвшинэ гэдгээ илэрхийлсэн. Зарим хүмүүсийн нэр яригдаж буй. Гэхдээ хол явах нь юу л бол. Ү.Хүрэлсүхийн гол өрсөлдөгч нь 32-ын бүлгээс тодорно. Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсанаас хойш М.Энхболдын буюу 32-ын бүлэг намын даргад нэр дэвшүүлэх хүнээ өдий хүртэл тогтож чадаагүй явна. Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын нэр цэвэр ч, намынхан дундаа рейтинг нь өндөр биш гэж үзэж байна. Мөнхбат хурцадсан, дээр нь нэрээ сэвтээсэн. Бямбацогт ухарсан, намын бүлгийн дарга Хаянхярваагийн нэр хүнд мөн л хангалтгүй. Энэ бүхэн нь 32-ын бүлгийн өмнө тулгарсан асуудал юм. Хоёр зам тэдэнд үлдсэн. Нэг нь гараа өргөн бууж өгч, 33-ын багтаа дагаар орох. Нөгөө нь, Хүрэлсүхтэй өрсөлдөх хэмжээний нэр дэвшигчийг олж, яаралтай тордох, эцсээ хүртэл тэмцэх.

Яг өнөөгийн нөхцөлд М.Энхболдыг дахин зүтгүүлэх хувилбар яригдаж эхэлсэн байна. Чуулганы танхимд Мөнхбаттай хэрэлдэж, нэрээ хугалсан гэж У.Хүрэлсүхийг үзэх, түүнд дургүйцэх хэсэг ч хүрээгээ тэлжээ. У.Хүрэлсүх намын дарга болбол нам алсдаа хуваагдана гэж санаа сэтгэл нь зовох нөгөө хэсэг ч бий болсон байна. Тиймээс энэ намыг хагалж, бутаргалгүй, фракц хоорондын учрыг нь олж зангидах цорын ганц хүн нь Та гэж М.Энхболдыг сэнхрүүлэх ажиллагаа эхэлсэн байна. Харин УИХ-ын дарга М.Энхболд исгэрэх салхи, шаагих бороо, лавсан орох цасыг үл тоох хад чулуу мэт хөдөлгөөнгүй оршино.

 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:ХҮРЭЛСҮХ ДАРГА БОЛОХ НЬ ТОДОРХОЙ БОЛЖ БАЙНА ДАА 2017-11-09
зочин:ene Enhbold odoo yah ni we 2017-11-09
zochin:ENKHBOLDIIG YATGAH NUHUD UNENCH MUN UU 2017-11-09
demjigch:ЭНХБОЛД МИНЬ ДАХИАД УНАВАЛ НАМААСАА ХӨӨГДӨХ ВИЙ ДЭЭ 2017-11-09
haha:****dag gar ve haha, yu yu geneveee kkkk 2017-11-09
МАН:Зүгээр, үзэлцэх хэрэгтэй. М.Энхболд залуу хүн. Яг ийм хүнд үед зүтгээд үзэх хэрэгтэй. Ялаад ЕС бол, дараа нь дахиад ерөнхийлөгчид үзэх нас байна шүү, хөө. Намбар Энхбаярыг хараач, яс үзээд л гүйгээд байгаа биз дээ. Намбар Энхбаяр харин ч таалагдаж байна. Ясны улс төрч юм бол эцэж цуцахгүй үзэлцэх ёстой. 2017-11-09
Наранчимэг.:Намбар Энхбаярыг хар л даа. Өөрөө ч үзэлцээд, зөвшөөрөхгүй бол эхнэрээ өмнөөсөө тавьж үзэлцээд явж байна. Турш****тай тулхтай М.Энхболд Хүрэлсүхтэй өрсөлдөх ёстой. Ялах боломж бииии. 2017-11-09
ЗОЧИН:МАН ДАХЬ М.ЭНХ60ЛД ТОЛГОЙЛСОН МАФИЖСАН БҮЛЭГЛЭЛИЙН ТӨРӨӨС ТӨРСӨН , ТӨРТЭЙ ХУТГАЛДСАН МӨНГӨ САНХҮҮ , УУЛ УУРХАЙН ОЛИГАРХИУД ТЭДНИЙ ГАР ХӨЛ БОЛСОН ЦАГДАА , ПРОКУРОР , АТГ ШУРГАЛСАН ЛУЙВАРЧИД АР ТАЛ НЬ БОЛЖ БАЙНА !!! 2017-11-09
Zochin:Khurelsuh namaa huvaagaagui zugeer l 60 terbumiinhand salaavch uguh uchiraas tednii yu ni goojih gej bgaa yum aa?enkhbold munguur alban tu****al zarsan, ub hotiin gazriig zarsan, herev erunhiilugch bson bol ulsaa zarah blaa gej, enhbold bol nugu 30 n ger buld bagtana sh deeee 2017-11-09
Tuya:Dungiin nuruu shig hundee 2017-11-10
unshigch :Hurelsuh chadahgui ee, chadahgui bgaagaa neg sar ch bologui haruulchihlaa sh dee 2017-11-10
УГ НЬ ХҮРЭЛСҮХ НАМЫН ДАРГАД ТУН ЧЧ ЗОХИМЖГҮЙ ДЭЭ :УГ НЬ ХҮРЭЛСҮХ НАМЫН ДАРГАД ЗОХИМЖГҮЙ ХАРИНӨӨР САЙН ХҮМҮҮС БНАА Ж.ЭНХБАЯР .Ц..НЯМДОРЖ Л ЭНХ АМГАЛАН Ж. ГАНБААТАР ГЭЭД 2017-11-10
zzz:Odoo hereggui ter yalsan mongoliig gargaad tor yaj samrahiig ni haraad suuj bai. Daraa ni 2016 on shug unen guitseh hen ni hen be gdg ni ilreh tag ni irne. Ergej irhiin tuld yavah uyech bas bna. 2017-11-10
Сүхээ:Магтаж матна гэдэг шиг дэвшүүлэн зайлуулах арга лдаа.Өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулиар ийм урхинд орсон хүн дахиж гэнэдэхгүй байлгүй. 2017-11-10
энх:манай муу энхбат өөрөө сэтгэгдэл бичээд л туугаад байх юм аа 2017-11-10
zochin:za bolij uz hariuts****a huleej bgaa huniig dargad ursulduuch geh teneg hun baihgui bailgui dee denduu hudlaa bichih yam 2017-11-12
Төстэй мэдээ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ VS Ц.ЭЛБЭГДОРЖ: ГУРВАН ҮГ, ГУРВАН "МЭДЭЭ"
Д.БУМДАРЬ: ОЛОН БИЕ ДААГЧ ГАРЧ ИРВЭЛ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ИНСТИТУЦИЧЛАЛ СУЛ БАЙГААГИЙН ИЛРЭЛ БОЛНО
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?