У.ХҮРЭЛСҮХ МАН-ЫН ДАРГААР СОНГОГДСОНЫ ДАРАА ЮУ БОЛОХ ВЭ?

2017-11-20  

МАН-ын дарга хэн болох нь маргаангүй шийдэгдсэн асуудал. Түүнтэй Дэмбэрэл, Хаянхярваа нар өрсөлдөхөөр нэр дэвшсэн нь үнэн. Энэ бол асуудлыг сонирхолтой л болгож байгаагаас биш, өрсөлдөгчид биш. Зүгээр л нэр дэвшигчид. Нэр дэвшигчид нэр дэвшигчдээрээ л үлдэнэ. Хүрэлсүх МАН-ын Их Хурлаар намынхаа даргаар сонгогдсоны дараа юу болох нь харин сонин байна. Тэр парламентад 65 суудалтай эрх баригч намын дарга болно. Тэр парламентийг базна, Засгийн газраа ч атгана. Дээр нь Намаа атгана. Тэгэхээр түүний дохио, шийдвэрээр улс орон хөдөлнө гэсэн үг. Засгийг хэн ч хянаж чадахгүй болох учир Хяналтгүй Засгийн Газар тогтоно гэсэн үг. Энэ бол хэнд ч дийлдэшгүй маш том дарангуйлагч төрөхийн шинж тэмдэг бүрдлээ гэж ойлгож болно. Түүнийг Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга сонгогдох цагаасаа л эхлэн ойлголцон, дэмжиж, хамтран ажилласан. Тодорхой хэмжээгээр АН-ын бүлэг ч түүний талд зогссон. Тэгэхээр түүнийг хянах цорын ганцхан байгууллага үлдэнэ. Тэр нь хэвлэл мэдээлэл байх болно. Харин тэр нь тэрхүү үүргээ хэрхэн гүйцэтгэх бол доо. Ийм нэгэн төрөө ч, засгаа ч, эрх баригч намаа базсан, нэг талаас маш хүчирхэг удирдагч төрөхөөр дуншиж байна. Нэг хүнд бүх эрх мэдлийг төвлөрүүлэх нь туйлын осолтой алхам гэж улс төр судлаачид дүгнэдэг. Тэгвэл тийм л улс төрийн нөхцөл байдал руу Монгол улс гулсан орж байна.

 

 

Ц.ХИШИГЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
б:Хүрэлсүхэд хайр зарлаад долоогоод байгаа хүмүүс юу ч мэдэхгүй байгаа л даа. Нэг л их сайхан юм бодоод л хөөрөөд байх юм. 2017-11-20
Баттулгыг дэвшсэн цагаас л эхэлж Хүрэлсүх ойлголцож хамтран ажилласан:Баттулгыг дэвшсэн цагаас л эхэлж Хүрэлсүх ойлголцож хамтран ажилласан 2017-11-20
Иргэн:Энэ урвагч болж чадахгүй ээ ямарч юманд урвагч халтай 2017-11-20
Зочин:Намыг ялагдахаар алга болчоод ялахаар нь гараад ирдэг хөгийн амьтан энэ том намыг авч явах чадваргүй Женкотой нийлж дампууруулах блгүй дээ ккк 2017-11-20
Монгол:Монголоос зайл тэр Автралируугаа яв. 2017-11-20
хүүк:Хүрэлсүх яагаад Хурцыг өөрийн талд байлгаад байгааг юу гэж бодоцгоож байна. Хурцад байгаа мэдээллээр бусдыгаа шантаажлаад төрийн толгойд гарч хаан суух гээд байгаа юм бишүү. 2017-11-20
хүүк:Хүрэлсүх яагаад Хурцыг өөрийн талд байлгаад байгааг юу гэж бодоцгоож байна. Хурцад байгаа мэдээллээр бусдыгаа шантаажлаад төрийн толгойд гарч хаан суух гээд байгаа юм бишүү. 2017-11-20
123:Ийм л байсан, Намын дарга ерөнхий сайд байсан тохиолдол дийлэнх нь шүү. Юун сүржин тэнэглэл вэ? 2017-11-21
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?