У.ХҮРЭЛСҮХ МОНГОЛЫН ХААН БОЛЛОО

2017-11-21  

У.Хүрэлсүхийн Монголын хэмжээлшгүй эрхэт хаанаар өргөмжлөгдлөө. У.Хүрэлсүх МАН-ын Их Хурлаар намынхаа даргаар сонгогдсоны дараа юу болох нь харин сонин байна. Тэр парламентад 65 суудалтай эрх баригч намын дарга болно. Тэр парламентийг базна, Засгийн газраа ч атгана. Дээр нь Намаа атгана. Тэгэхээр түүний дохио, шийдвэрээр улс орон хөдөлнө гэсэн үг. Засгийг хэн ч хянаж чадахгүй болох учир Хяналтгүй Засгийн Газар тогтоно гэсэн үг. Энэ бол хэнд ч дийлдэшгүй маш том дарангуйлагч төрөхийн шинж тэмдэг бүрдлээ гэж ойлгож болно.

Түүнийг Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга сонгогдох цагаасаа л эхлэн ойлголцон, дэмжиж, хамтран ажилласан. Тодорхой хэмжээгээр АН-ын бүлэг ч түүний талд зогссон. Тэгэхээр түүнийг хянах цорын ганцхан байгууллага үлдэнэ. Тэр нь хэвлэл мэдээлэл. Харин тэр нь тэрхүү үүргээ хэрхэн гүйцэтгэх бол доо. Ийм нэгэн төрөө ч, засгаа ч, эрх баригч намаа базсан, нэг талаас маш хүчирхэг удирдагч төрлөө. Нэг хүнд бүх эрх мэдлийг төвлөрүүлэх нь туйлын осолтой алхам гэж улс төр судлаачид дүгнэдэг. Тэгвэл тийм л улс төрийн нөхцөл байдал руу Монгол улс гулсан орж байна.

 

 

Ц.ХИШИГЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Khand:Khurelsuh shudarga bhad l bolno maids bn shu Khurelsuhe 2017-11-25
Төстэй мэдээ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ VS Ц.ЭЛБЭГДОРЖ: ГУРВАН ҮГ, ГУРВАН "МЭДЭЭ"
Д.БУМДАРЬ: ОЛОН БИЕ ДААГЧ ГАРЧ ИРВЭЛ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ИНСТИТУЦИЧЛАЛ СУЛ БАЙГААГИЙН ИЛРЭЛ БОЛНО
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?