О.БААСАНХҮҮ МАХН-ААС ЯАГААД ХӨӨГДӨВ?

2017-11-22  

Түүнийг намын дүрэм зөрчсөн, сонгогч иргэдийнхээ эрх ашгийг огоорсон (Эрдэнэт үйлдвэр), ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр намынхаа нэр дэвшигч Ганбаатарын эсрэг ажилласан, намын гишүүдийн гарын үсгийг хууль бусаар цуглуулж, намын их хурлыг хийхээр завдсан зэрэг үндэслэлээр МАХН-аас хөөсөн байна. Энэ бол намын эрхийг барьж буй хүмүүсийн тайлбар. Тэгвэл гол шалтгаан нь юу байж болох вэ?

О.Баасанхүү МАХН-д хэрэггүй болсон. Яагаад гэвэл ерөнхийлөгчийн сонгууль дууссан.

Ерөнхийлөгчийн сонгууль буюу Монголын улс төрийн томоохон тоглогчийн нэг болоход л түүний авчирсан ганц суудал ус агаар мэт хэрэгтэй байсан. Яагаад гэвэл хуулиараа УИХ-д суудалтай нам л Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд оролцох, нэр дэвшүүлэх эрхийг эдэлдэг. Энэ тоглоом нэгэнт дууссан. Хоёрдугаарт буюу, хамгийн гол шалтгаан нь Баасанхүү гишүүн болсноосоо хойш намын дарга Н.Энхбаярын үгийг сонсохоо больсон. Тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэгчийг сануулсан үйл явдал дагалдсан. Н.Энхбаяр энгийн иргэн, О.Баасанхүү эрхэм гишүүн болж тэдний нийгэмд эзлэх байр суурь солигдсон. Тиймээс МАХН-ын лидер хэн бэ? гэдэг зөрчил тэдний дунд ассан. - Надгүйгээр МАХН бол хэн ч биш утгатай зүйлийг О.Баасанхүү хэвлэлээр дамжуулан намын дарга Н.Энхбаяртаа хаяглах болсон. Түүнээс гадна МАХН-ыг Н.Энхбаяраас салгах, шинэ хүнээр удирдуулах цаг болсон гэдгийг нэг бус удаа цухалзуулсан. Хамгийн сүүлд МАХН-ын гишүүдийг цуглуулж, МАХН-ын бага хурлыг Их Тэнгэрийн аманд хийж, Намын Их Хуралдаа бэлдэж эхэлсэн нь нөхцөл байдлыг хурцатгасан. Намын удирдлагын төлөөх тэмцэл далд байдлаас ил байдалд шилжсэн гэж хэлж болно. Ийнхүү намын гишүүд хуваагдах, намын хоёрдмол удирдлагатай болох бодитой аюул нүүрлэсэн учир МАХН-ын өнөөгийн удирдлага О.Баасанхүүгээс үтэр түргэн хагацах нь зүйтэй гэж үзсэн байж болох. МАХН-ын дүрэмд гишүүнийг намаас хөөх заалтыг саяхан гишүүдээрээ батлуулсан байна. Уг өөрчлөлтийг бүртгүүлэхээр Дээд шүүхэд холбогдох материалаа хүргүүлсэн гэх мэдээлэл ч дагалдаж байна.

Тэгвэл О.Баасанхүү намдаа ямар гавьяатай хүн бэ?

О.Баасанхүүгийн хувьд бусдыг бодвол, МАХН-д бүтээсэн гавьяа бас бий. Тухайн үед Н.Энхбаярын хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан. МАХН-ын нэрийг Дээд Шүүхээс авахад хуульчийн хувьд түүний гүйцэтгэсэн үүрэг их бий гэдэг. Тэр цагаас л Н.Энхбаярын ойр шадар хүний хүрээлэлд багтаж, түүнийхээ ачаар УИХ-д нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтанд багтаж 2012 онд УИХ-ын гишүүнээр (жагсаалтаар ) сонгогдсон. Харин 2016 онд Эрдэнэтээс дэвшиж, дахин сонгогдсон. 

Н.Энхбаярт талархах ёстой Баасанхүү яагаад Н.Энхбаяртайгаа тэрсэлдэх болов? 

Асуудал 2012 оны сонгуулийн дараа л эхэлсэн. УИХ-ын сонгуулиар 13 суудал авсан "Шударга ёс " эвсэл Засгийн газрыг хамтран барилцсан. Эрдэнэжамьянаас өгсүүлээд Хууль зүйн дэд сайд, Удвалаар үргэлжлүүлээд Эрүүл мэндийн сайд, Улаан сангийн сайд, Тэрбишдагва Шадар сайд гээд томилогдсон. Ганцхан Баасанхүүг энэ томилгоонд багтаагаагүйд тэр бахардсан гэдэг гаргалгаа ч бий.Н.Энхбаяр түүнийг УИХ-ын гишүүний суудлаар шагнасан нь хангалттай гэж бодсон байх талтай ч, Баасанхүүд энэ хандлага таалагдаагүй. Тэр хууль зүйн сайд, Намын бүлгийн дарга болох хүсэлтээ илэрхийлсэн ч түүний үгийг хэн ч авч хэлэлцээгүй. Томилгоог намын дарга хийж байсан учир энэ үеэс л тэдний зөрчил ангал болтлоо өргөсөн. Тиймээс өөрийнх нь үгэнд орохгүй байгаа намын даргатайгаа тэрсэлдэж, намын дарга болох аянд Баасанхүү мордсон. 

О.Баасанхүү ямар санхүүжилтээр намын их хурлаа хийхээр төлөвлөж байв? 

УИХ-д суудалтай улс төрийн нам жилдээ нэг удаа төсвөөс 104 сая төгрөгийн санхүүжилт авдаг. Дээр нь улс төрийн нам нь гишүүнийхээ тоогоор мөн санхүүждэг. Тэр нь 10 сая төг гэсэн тоо бий. Энэ санхүүжилтээр Баасанхүү МАХН-ыг барьцаалж байдаг гэх мэдээлэл ч бий. Үүгээрээ ч Их Хурлаа санхүүжүүлнэ гэж тооцсон байна. Харин О.Баасанхүүг намаас хөөснөөр МАХН 104 сая төгрөгний санхүүжилтээ цаашмд авч чадахгүйд хүрэх нь .

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochun:baacanhuu haana ch hereggui hoocon pop jol nuhur 2017-11-23
Төстэй мэдээ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ VS Ц.ЭЛБЭГДОРЖ: ГУРВАН ҮГ, ГУРВАН "МЭДЭЭ"
Д.БУМДАРЬ: ОЛОН БИЕ ДААГЧ ГАРЧ ИРВЭЛ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ИНСТИТУЦИЧЛАЛ СУЛ БАЙГААГИЙН ИЛРЭЛ БОЛНО
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?