GUYS ХАМТЛАГИЙН ДУУЧИН, ЖҮЖИГЧИН А.ТӨГСБАЯРЫН БҮТЭЭЛ "ХҮН МОД" МУСК ТУН УДАХГҮЙ...

2017-12-18  

Шинэ оны босгон дээр "ХҮН МОД" МУСК тун удахгүй Тэнгис кино театрт нээлтээ хийх гэж байна. Найруулагчаар нь та бидний танил "Guys" хамтлагын дуучин Төгсбаяр ажилласан бөгөөд өөрөө гол дүрд нь тоглож "Born film", "Imagination film" студи тус тус хамтран бүтээжээ.

Киноны товч агуулга : Нэгэн айлын 4 хүүхэд амьдрал нь ядуухан ч гэсэн ээжтэйгээ хамт аз жаргалтай амьдарна. Гэвч ээж нь өөд болж ах дүү 4 бага насандаа өнчирч үлдэнэ. Том ах Идэрээ нь ээжийнхээ захиасыг сэтгэлдээ тээж 3 дүүгийнхээ төлөө хар багаасаа ажил хийж зүтгэсээр нэг л мэдэхэд тэд өсөж том болсон байна. Үргэлж нэг нэгнийхээ төлөө гэсээр ирсэн ах дүү 4 өөрсдийн гэсэн амьдралтай болсон ч дүү Цогоогийн амьдралд саад бэрхшээл тулгарна.  Тэд саад бэрхшээлийг хэрхэн даван туулж, ээжийнхээ захиасыг биелүүлж байгааг та "ХҮН МОД" МУСК-оос хүлээн авч үзээрэй. Кино 12-сарын 29-нд Тэнгис кино театрт нээлтээ хийх юм байна. 

 

 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?