ҮХЦ-ИЙН ШИЙДВЭР ЭЦСИЙН БӨГӨӨД УИХ-ЫН ГИШҮҮНИЙ "ДАРХАН ЭРХ" БАГА Ч ГЭСЭН ХЯЗГААРЛАГДЛАА

2017-12-21  

УИХ-ын тухай хуулийн 6.9.1-т “УИХ-ын гишүүн үйлдэл дээрээ нотлох баримттай баригдсанаас бусад тохиолдолд түүний бүрэн эрхийг түдгэлзүүлж болохгүй, халдашгүй байдалд нь халдаж болохгүй” гэсэн заалт бий. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн гэх нэр зүүсэн л бол хэн ч халдашгүй "дархан эрх" эдэлж байсан хэрэг.

Харин өмгөөлөгч Б.Мэргэн нарын хүмүүс ҮХЦ-д гомдол гаргаснаар тэдний гомдлыг ҮХЦ өчигдөр хэлэлцээд уг хуулийн заалтыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн юм.

Ингэснээр ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанаас гарсан уг шийдвэрийг Байнгын хороо болон УИХ-аар дахин хэлэлцэх шаардлагагүй болж байна. Учир нь ҮХЦ-ийн Их суудлын хуралдааны дүн эцсийнх байх бөгөөд ҮХЦ уг шийдвэрээ бичгээр гаргаад УИХ-д хүргүүлж танилцуулах юм.

Нэг үгээр, УИХ-ын гишүүн гэсэн нэрээр бүхнээс халхлагдан үлддэг байсан тэдний "даварсан эрх" бага ч болов хязгаарлагдаж байна.

Өмнө нь гэмт хэргийн үйлдэл дээрээ баригдсан тохиолдлоос бусдаар халдашгүй бүрэн эрхтэй гэсэн хязгаар тогтоосон байсан бол одоо Ерөнхий прокуророос УИХ-д санал оруулах эрх нь нээгдэж байна. Прокуророос "энгийн иргэн шиг шалгадаг баймаар байна", ингэхийн тулд "бүрэн эрхээс нь түдгэлзүүлж шалгах хүсэлтэй байна" гэдэг саналаа оруулах боломжтой болж байгаа юм.

Мөн өмнө нь УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй холбоотой энэхүү заалтыг цэцээс хүчингүй болгож байсан ч УИХ бага зэргийн өөрчлөлт оруулаад жил гаруйн дараа дахин сэргээсэн түүхтэй юм. Тиймээс энэ удаад өмгөөлөгч Б.Мэргэн нар "агуулгаар нь өөрчлсөн уг заалтыг хүчингүй болгож өгнө үү" гэх хүсэлт гарган ийнхүү ялалт байгуулсан байна. 

 

 

С.ШҮРЭНЧИМЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Энэ дуракуудад дархан эрх гэж байх учиргүй. :Дархан эрх гэж халдашгүй эрх гэсэн үг биш. Эрхэм гишүүд байгаа энэ хэдэн мал бусадтай л адилхан байх хэрэгтэй. Ямар ч төрлийн илүү эрх эдлүүлж болохгүй. Эрх нь ихэдсэний улмаас УИХ муу ажиллаж байгаа юм. Муу хүмүүс сонгогдож байгаа юм. 2017-12-21
Төстэй мэдээ
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?