1-Р САРД НЭЭЛТЭЭ ХИЙХ “АХ ДҮҮ ГУРАВ” МУСК КИНО

2018-01-07  

2018 оны 1-р сарын 12 -нд нээлтээ хийх  "АХ ДҮҮ ГУРАВ" МУСК

Захиалгат инээд энтертайнмэнт болон "A&O" студийн хамтын бүтээл инээдмийн уран сайхны киноны найруулагчаар Ө.Мөнх-Эрдэнэ буюу Мөөжий ажилллажээ. Тус кинонд Захиалгат инээдийн жүжигчид болох Р.Адъяа, Х.Манлайбаатар мөн "Сайн аав" киноны гол дүрийг бүтээсэн найруулагч, жүжигчин С.Баттулга “Кастер” хэмээх хочит ноён Баянаагийн дүрд МУ-ын ардын жүжигчин Г.Мягмарнаран тус тус тогложээ.

Киноны агуулга : 

“Кастер” хэмээх хочит ноён Баянаа бол монголын нэгэн тэрбумтан. Амь насанд аюултай хүнд өвчин туссан тэрээр өв хөрөнгөө хүүхдүүддээ өвлүүлэх тухай бодолд дарагдах болно. Залуу насандаа алдаж онож явсан тэрээр гурван өөр эхийн, гурван өөр хүүхэдтэй. Гэвч тэрээр гурван хүүхдээ одоо хаана байдгийг ч мэдэхгүй, хэнийх нь ээжтэй амьдралаа холбож байсангүй. Тийм учраас өөрийн үнэнч туслах болох Чулуунаад гурван хүүхдээ олж авчрах хүндхэн даалгаврыг өгнө. Харин Чулуунаа энэ даалгаврыг биелүүлж чадах болов уу? 

Энэ хариултыг ТЭНГИС КИНО ТЕАТРТ нээлтээ хийх "АХ ДҮҮ ГУРАВ" МУСК адал явдалт, инээдмийн уран сайхны киноноос хүлээн авч үзээрэй.

 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?