Нүүрс тээвэрлэлтийн замд үүсээд байсан 200 орчим км үргэлжилсэн цувааг багасгахын тулд өнгөрсөн оны 11-р сард Монгол Улсын Засгийн газраас тогтоол гаргаж богино ирээсээр явуулахаар болсон юм. Мөн нүүрс тээвэрлэдэг жолооч нарыг харъяалалжуулж, нүүрс тээвэрлэдэг компаниудад ч тодорхой шаардлага тавьж эхэлсэн. Ингэхдээ нүүрс тээвэрлэж байгаа компаниуд ажиллуулж байгаа жолооч нарыхаа нийгмийн даатгалын шимтгэл төлдөг байх, мэргэшсэн жолооны үнэмлэхтэй жолоочийг ажиллуулах шаардлагыг тавьсан юм.
Гэвч Монгол улсын Засгийн газрын уг тогтоол Хятад эзэнтэй нүүрс тээврийн компаниудын эсэргүүцэлтэй тулгарч улмаар Хятад компаниуд нүүрсээ татаж авахгүй "Ганц модны боомт"-ыг хаасан байна. Улмаар нүүрс тээвэрлэдэг хэдэн арван машиныг Гашуунсухайт руу нэвтэрдэг хэсгийн зам дээр эмх замбараагүй байрлуулжээ.
Үүнээс үүдэн хилийн цаана байгаа хятад ажилчид болоод монгол жолооч нарын дунд хэрүүл маргаан ч дэгдэх болжээ.
С.ШҮРЭНЧИМЭГ