ОУВС-ИЙН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ГУРАВ ДАХЬ ШАТНЫ ҮНЭЛГЭЭГЭЭР ЭЕРЭГ ДҮН АВЛАА

2018-02-06  

Олон Улсын Валютын Сангийнхан 1-р сарын 25-аас эхлэн манай улсад 9 өдрийн турш ажиллаж Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн гурав дахь шатны үнэлгээг хийжээ. Өнөөдөр энэхүү ажлын үр дүнгийн талаар ОУВС-ийн ажлын хэсгийн төлөөлөгчид болон Сангийн яамнаас мэдээлэл хийлээ.

САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР: ОУВС-ТАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ЦААШИД ХАМТАРЧ АЖИЛЛАНА, ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ

ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжсэн өнгөрсөн арван сарын хугацаанд Монгол Улсын эдийн засагт нэлээн олон нааштай өөрчлөлтүүд гарлаа. 

Тухайлбал,

- Валютын нөөц 3 тэрбум ам.долларт хүрсэн

- 2017 оны гүйцэтгэлийн байдлаар Монгол Улсад 1.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн. 

- Экспорт, гадаад худалдаа нэмэгдсэн

- Төсвийн орлого 660 тэрбум төгрөгөөр давж биелсэн.

- Төсвийн алдагдал буурч, төрийн сангийн үлдэгдэл нэмэх цикл рүү орлоо гэх мэтчилэн эдийн засагт эерэг олон үзүүлэлтүүд гарсан.

Эдийн засгийн бодлогыг зөв явуулж, тууштай арга хэмжээ авбал богино хугацаанд сэргэж болдгийг харууллаа. ОУВС-тай Монгол Улсын Засгийн газар цаашид хамтарч ажиллана, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ.

 

ЖЕОФФ ГОТЛЕБ: ЭНЭ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ХӨТӨЛБӨР БОЛ ОУВС-ИЙН ХӨТӨЛБӨР БИШ. ЗАСГИЙН ГАЗАР ХӨТӨЛБӨР

Эдийн засгийн гүйцтэгэлийг харвал бидний төсөөллөөс хамаагүй дээгүүр гарсан.  2017 оны 4-р сард батлагдсан 5,5 тэрбум долларын санхжүүилтын багцтай энэ хөтөлбөрийн хэрэгжилтээс нааштай үр дүнгүүд хэднийнэ гарч эхэллээ гэж үзэж байна. Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш гарсан эерэг үзүүлэлтийг тоймлохдоо гурван зүйлийг онцолмоор байна.

1-рт:  Монгол улс ойрын хугацаанд төлөх ёстой байсан гадаад бондуудаа төлсөн

2-рт: Гадаад валютын нөөц 1,8 тэрбум доллараар нэмэгдлээ

3-рт: Засгийн газрын өрийн хэмжээ 10 орчим хувиар буурсан байна.

Эдгээрийн үр дүнд төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нэлээд тогвторжиж, хүүгийн түвшин нэлэнхүйдээ буурлаа. Ойрын хугацаанд Засгийн газрын өрийн үйлчилгээний хуваарь дарамт шахалтнаас гарч чадлаа.

Нэг жилийн өмнөхтэй харьцуулбал, Монгол улсын эдийн засаг ямар нэгэн эрсдэлд өртөх аюул багассан. Эдийн засгийн гүйцэтгэл ингэж сайжирсан нь экспортын гүйцэтгэлтэй шууд холбоотой  Засгийн газрын зүгээс зөв бодлого баримталсан нь нааштай үр дүнг авчирсан.

Гэсэн хэдий ч нэг жилийн хугацаанд эдийн засагт нааштай өөрчлөлт гарлаа гээд энэ эерэг байдал цаашид энэ хэвээр хадгалдана гэсэн үг биш. Эдийн засагт эрсдэл нүүрлэсэн хэвээр л байна.

Тухайлбал,

-      Экспортын эрэлт буурах  эрсдэл байна.

-      Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ нэмэгдмэл эргээд монгол улсын эдийн засагт том цочол болж болзошгүй. Тиймээс энэ эрсдлүүдээ тооцоод өнөөдрийн амжилтанд хүргэсэн бодлогуудаа Монгол Улсын Засгийн газар үргэлжлүүлэх ёстой гэж бид үзэж байна.

Монгол улсын Засгийн газар төсөв, мөнгөний бодлогоо зөв чиглүүлж чадвал эдийн засаг өндөр тогтвортой, хүртээмжтэй өсөлтөнд хүрэх боломжтой гэдэгт итгэлтэй байна.

Ийнхүү Монгол улсад 10 сарын хугацаанд хэрэгжсэн ОУВС-ийн хөтөлбөрт тэд эерэг дүн тавьж байна. Албан ёсны мэдээлэл хийсний дараагаар сэтгүүлчдийн асуултанд тайлбар өгсөн юм.

Татвартай холбоотой асуудлыг өмнө нь ярьж болоогүй юм уу?

ЖЕОФФ ГОТЛЕБ: Энэ хэрэгжүүлж байгаа хөтөлбөр бол ОУВС-ийн хөтөлбөр биш. Энэ бол Засгийн газар хөтөлбөр. Засгийн газар энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ОУВС-аас дэмжлэг үзүүлж ажиллаж байгаа. Хөтөлбөрийн хүрээнд дэвшүүлж байгаа зорилтууд нь Валютын сангаас дэвшүүлж тавьдаг зорилтуудтай нийцэж байсан. Гол зорилтууд нь эдийн засгийн өсөлтийг сэргээх, цаашид тогтвортой эдийн засгийн өсөлтийн бааз суурийг бий болгоход бодлогын зөвлөгөө өгөхөд оршиж байгаа юм.

Тиймээс хөтөлбөрийн хүрээнд яригдаж байгаа зарим бодлогын хүрээнд нэгдсэн байр сууринд хүрч болно, зарим дээр нь нэгдсэн байр сууринд хүрэхгүй ч байж болно. Гэхдээ эцсийн шийдвэрийг Засгийн газар өөрөө гаргаж байгаа.  Тэгэхээр саяын асуусан татвартай холбоотой асуудал дээр Засгийн газар өөрөө тайлбар хийх нь зөв байх.

Ч.ХҮРЭЛБААТАР: Үүн дээр тайлбар өгөе. Бид 2017 оны 1-р сард ямар байснаа эргээд санацгаая. Валютын нөөц нэг тэрбум доллар болчихсон, төгрөгийн ханш байнгын хэлбэлзэлтэй. Монгол улсын Хөгжлийн банкны 580 сая долларын бондыг хандив цуглуулж төлөх тухай ярьж байсан үе. Валютын сантай хамтарч хэрэгжүүлсэн энэ хөтөлбөр бол төсөв, мөнгөний бодлогын алдаануудаа засах, төрийн мөнгөнд эзний сэтгэлээр хандаж, хямгадах бодлогыг авч хэрэгжүүлэх алхам болсон.  Ер нь ч тэгээд хөтөлбөр гэдэг анхнаас нь хад чулуугаар хийчихсэн эд биш. Эсвэл үг үсгий нь ч өөрчилж болохгүй самбар дээр хадчихсан зүйл ч биш.

Олон улсын валютын сантай хамтарсан энэ хөтөлбөрийн хүрээнд Монгол улс томоохон төслүүдээ хөдөлгөх тооцоо, төлөвлөгөө байна уу?

ЖЕОФФ ГОТЛЕБ: Томоохон төслүүдийг хэрэгжүүлэх тухайд Валютын сангаас шийдвэр гаргахгүй. Валютын сангаас хөрөнгө оруулалтын орчныг аль болох таатай байлгаж эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байдаг юм.

ОУВС Монгол улсын Засгийн газартай хамтарч ажилласан 10 сарын хугацаанд хэр хүндрэлтэй байв. Монгол улсын Засгийн газар юун дээр анхаарах шаардлагатай байна?

Өмнө нь хэлсэнчлэн Засгийн газраас дэвшүүлэн тавьсан зорилтууд болон Валютын сангаас тавьсан зорилтууд нэгдсэн чиглэлд байгаа учраас бид хөтөлбөрийг дэмжиж байгаа юм.Зорилтуудаа хэрэгжүүлэхийн тулд төсөв мөнгөний бодлого зохистой байдлаар хэрэгжих ёстой. Үүний үр дүнд монгол улсын өрийн хэмжээ буурч, гадаад валютын нөөц нэмэгдэх ёстой. Ингэснээр монгол улсын гадаад орчин муудах үед эдийн засгийн бэлтгэлтэй байна гэсэн үг юм.

Тиймээс ОУВС-ийн хувьд Монгол улсын Засгийн газартай цаашид хамтын ажиллагагаа үргэлжлүүлэхэд бэлэн байна. Энэ хүрээндээ Засгийн газрын төсөв ядуу эмзэг бүлгийнхнийг  дэмжихэд чиглэсэн байхад анхаарч ажиллана.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Mrs Liya.:Hello Guys, Энэ бол амьдрал цаг хугацааны өөрчлөлт юм !! Би энэ хоосон ATM картны талаар сонсож байсан бөгөөд би эргэлзэж байгаадаа төдийлөн сонирхдоггүй байсан. Одоог хүртэл би Rick HE хэмээх хакерыг олж мэдсэн нь түүний хийж байгаа зүйлд үнэхээр сайн, тэр Бурханыг илгээсэн юм. Хэрвээ ажил гүйлгээ хийдэг байсан Хоосон Акаунт Картын талаар би асуусан, тэр ч байтугай надад хэлж байсан, мөн түүний картыг программчлан санамсаргүйгээр мөнгө хасах хөтөлбөрийг программчлан, ямар ч төрлийн үнэгүй онлайн худалдан авалтад ашиглаж болно гэдгийг асуусан. Энэ нь гайхалтай байсан бөгөөд би эргэлзэж байсан. Дараа нь би үүнийг туршиж үзээд картыг асууж, нөхцөлийг нь зөвшөөрөв. залбирч, энэ нь заль мэх биш гэж найдаж байсан. Би хоосон КАРА хэрэглэсэн бөгөөд амжилттай болсон. Би өдөрт 8000 до****аас багагүй мөнгө хөөцөлдөх КАРК ид шидийн ажил хийж байсан бөгөөд би одоо баян, алдартай болсон. Тэр миний түүхийг өөрчилсөн учраас би Рикт талархаж байна. Карт нь бүх улс оронд маш сайн ажилладаг. *** rickatmcardoffer@gmail.com хаягаар холбоо барина уу 2018-04-17
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?