АРД ТҮМЭН АНХДАГЧ, ТӨР ЗАСАГ ХОЁРДОГЧ

2018-02-09  

МАХН-ын II их чуулган ид үргэлжилж байна. Их чуулганы төлөөлөгчид Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлснээс чуулганаа албан ёсоор эхлүүлсэн юм.

МАХН-ын Их чуулганы төлөөлөгчдөд баяр хүргэж улс төрийн намуудаас илгээлт ирүүлэв. Тухайлбал, МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, АН-ын дарга С.Эрдэнэ, ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг, МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл нар мэндчилгээ, илгээлт ирүүлжээ.  

            Их чуулганы үеэр Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар цөөнгүй илтгэл таввьсны дотор "Монгол Улсын ирээдүйн хөгжлийн бодлого" сэдвээр МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр үндсэн илтгэлийг тавилаа.

Тэрээр "Монгол Улсын хөгжлийн гарц, өнгөрсөн, одоо ирээдүй" илтгэлдээ:

“Шинэ дээд үндсэн хууль бол Монголын тулгамдсан асуудлаас гарах хамгийн зөв хувьсгалт арга. Шинэ дээд үндсэн хуулийн гол утга агуулга бол монгол хүн төр засгийн хамгаалалтад байна, монгол хүн монголын хамгийн том баялаг байна гэсэн зарчим юм. Үүнийг яаж хэрэгжүүлэх вэ. Ард түмэнд төр засгийн эрхийг бүрэн шилжүүлэх ёстой. Төр засгийн бүрэн эрхийн эх сурвалж нь ард түмэн мөн. Ард түмэн анхдагч, төр засаг хоёрдогч" гэдгийг онцоллоо.

Хуралдаан үргэлжилж байна. Одоо үргэлжлүүлэн МАХН-ын Гүйцэтгэх товчоо, Бага чуулганы үйл ажиллагааны тайлан, Хяналт, ёс зүйн хорооны ажлын тайлан, Монгол Улсын ирээдүйн хөгжлийн бодлого илтгэлийг тус тус батлана.  Мөн МАХН-ын Бүтэц, зохион байгуулалтын асуудлын хүрээнд МАХН-ын дарга, МАХН-ын Хяналт, ёс зүйн хорооны гишүүд, МАХН-ын Бага чуулганы гишүүдийг сонгох юм.

Түүнчлэн МАХН-ын II их чуулганаас сонгогдсон Бага чуулганы анхдугаар хуралдааны хүрээнд Ерөнхий нарийн бичгийн дарга, Дэд дарга нар, МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүдийг сонгоно.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?