Хулгана жилтэй эрчүүдийн яс тасрахын үүд нээгдсэн. Тул бэртэж гэмтэхээс болгоомжил. Бусадтай хэрүүл маргаан хийхийг онцгойлон цээрлэвэл зохистой. Цагаан шүхэр, Бумчин уншуул. Хулгана жилтэй эмэгтэйчүүдийн огторгуйн үүд нээгдсэн тул аянга цахилгаанаас болгоомжил. Худалдаа арилжаанд олз бага. Жамбалцанжод, Улаан юм айлдуул.
1924 оны модон хулгана жилтэн
Эд хөрөнгө, худалдаа наймаа олз ашиг их байх ч хэл амнаас болгоомжил. Хүний сэтгэлд сэв орох үгнээс болгоомжил. Ногоон дарь эхийн тарнийг жилийн турш урин уншвал сайн болой.
1936 оны гал хулгана жилтэн
Эд агуурс арвижин худалдаа наймаанд ашиг их байх ч архи тэргүүтэн ариун бус идээ үйлэс болгоомжил. Хийморийн санг амны уншлага болго.
1948 оны шороон хулгана жилтэн
Хэл амнаас болгоомжил. Сайн нөхөд садантайгаа муудаж болзошгүй. Худалдаа арилжаанд ашиг орлого их байна. Эд агуурс арвижна. Шөнө орой явах хийгээд хар өнгийн эдээс болгоомжил.
1960 оны гал хулгана жилтэн
Санаж сэдсэн ажил үйлсэд саад үгүй. Эд агуурс хомсдож анд нөхдийн сэтгэл урваж болзошгүй тул хөгшид ядууст сэтгэлийн үүднээс өглөг өг.
1972 оны усан хулгана жилтэн
Бурхан тэнгэр буян хишиг ивээж, амь нас батжин биед өвчин зовлон үгүй байна. Санаж сэдсэн ажил үйл бүтэмжгүй тул архи тэргүүтэн согтуу хүнээс болгоомжил.
1984 оны модон хулгана жилтэн
Ажил үйлд ашиг орлого ихтэй ч хүмүүстэй эелдэг харьц. Зүүд нойр эвгүйтэх гэмтэй. Шөнө орой болгоомжтой яв.
1996 оны гал хулгана жилтэн
Хутга мэсний аюулаас болгоомжил. Худалдаа наймаанд олз их. Бусдад хар буруу санаа бүү агуул. Сэтгэлд сэвтэй үг бүү хэл.
2008 оны шороон хулгана жилтэн
Өлзий хутгийн наран уртаас ивээж, элдэв хорлолд үл өртөнө. Эд зүйлсэр элбэг, санасан үйл нь сэтгэлчлэн бүтнэ.