ТУУЛАЙ ЖИЛТНҮҮДИЙН ЖИЛИЙН ӨНГӨ

2018-02-14  

Туулай жилтэй эмэгтэйчүүдийн огторгуйн үүд нээгдсэн тул аянга цахилгаанаас болгоомжил. Худалдаа арилжаанд олз бага. Жамбалцанжод, Улаан юм айлдуул. Суудал өнцөгдөж байгаа тул суудлын засалд Сундуй айлдуул.

1927оны гал туулай жилтэн: 

Мал  сүрэг өсөж, эд агуурсын арвижина.Бие эрхтэн амгалан. Санасан сэдсэн ажил үйлсэд саад их. Хутга мэсний аюулаас болгоомжил.

1939оны шороон туулай жилтэн:

Өлзий хутгийн хишиг тогтож,эд агуурс өснө.Биед өвчингүй.Хутга мэсний аюулаас болгоомжилж,хэрүүл маргаанаас зайлсхий.

1951 оны төмөр туулай жилтэн: 

Өлзий хутгийн наран урдаас мандаж, амь нас батжин биед өвчин үгүй.Худалдаа наймаанд ашиг орлого ихтэй.Үгээгүй ядууст өглөг өг. Бусдад муу сэтгэл бүү үүсгэ.

1963 оны усан туулай жилтэн:

Амины найлзуур модон дэлгэрч ад зэтгэр үл хорлогдоно. Худалдаа наймаанд ашиг орлого ихтэй.Хутга мэсний аюулаас болгоомжил.Санаж сэдсэн ажил үйлст саад учирч,эд хөрөнгөнд гарз гарч болзошгүй.

1975 оны модон туулай жилтэн:

Буяны тэнгэр дээрээс ивээж,ад зэтгэрийн хорлолд үл өртөнө.Биед гаслан үгүй,хүү төрүүлбэл сайн хүү төрүүлнэ.Ажил үйлсэд саад бага.Лусын хорлолоос болгоомжил.Бусдад муу сэтгэл бүү үүсгэ.

1987 оны гал туулай жилтэн:

Тэнгэр бурхан дээрээс ивээж,өлзи й хутгийн наран урдаас мандаж, амь нас батжин аливаа санасан бүхэн  сэтгэчлэн бүтнэ.Үхээрийн бузраас цээрлэ.Бусдад муу сэтгэл бүү үүсгэ.

1999 оны шороон туулай жилтэн

Тэнгэр бурхан ивээж, биед гаслан үгүй амгалан. Эд мал гарзгүй өсөн үржиж, худалдаа наймаанд ашиг орлого арвин байна. Хэрүүл маргаан хи,х болоод хутга мэсний гэмтлээс болгоомжил.

2011 оны төмөр туулай жилтэн

Бурхан шүтээнээ тахиж, архи болон ариун бус зүйлээс болгоомжил. Бусдад муу сэтгэгдэл бүү төрүүл. Хэрүүл маргааныг тэвчиж, газар ус хилэгнүүлэхийг цээрлэ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?