ЛУУ ЖИЛТНҮҮДИЙН ЖИЛИЙН ӨНГӨ

2018-02-14  

Луу жилтнүүдийн хувьд нохой жил дүнсгэр харш тул ажил үйлд саад ихтэй байна. Засалд Жамбалцанжид, Дашзэмэг, Найман гэгээн айлдуул. “Итгэл” “Гандан лхавжай” тэргүүтнийг амны уншлага болгож өөрийн чадах чинээгээр маань мэгзэмийг олон тоотой сүсэглэн унших аваас харш жилийн гэм арилна. Луу жилтэй эрэгтэйчүүдийн олзны үүд нээгдэж, санасан санасан бүхэн  сэтгэлчлэн  бүтэж, үйлдсэн буян бүхэн дэлгэрч, аз жаргалын наран ивээх өлзийтэй сайн. Алтангэрэл  хөлгөн судар гэртээ залж шүт. Алтангэрэлийн даллага авахуул. Луу жилтэй эмэгтэйчүүдийн яс тасрахын үүд нээгдсэн тул бэртэж гэмтэхээс болгоомжил. Бусадтай хэрүүл маргаан хийхийг цээрлэ. Цагаан шүхэр, Бумчин уншуул.

1928 оны шороон луу жилтэн

Санасан зүйлс бүтэмжгүй болох магадлалтай. Хүний хуучин хувцас авах, ариун бус идээ ундаанаас татгалзах хэрэгтэй

1940 оны төмөр луу жилтэн

Бие эрхтэн эрүүл байх ч сэтгэл санаа хямран зүүд зөн эвгүйтэж, өвчин ороож болзошгүй. Хутга мэсний аюул, лусын хорлолоос болгоомжлох хэрэгтэй. Газар ухах, худаг малтахыг цээрлэ.

1952 оны усан луу жилтэн

Эд агуурс мал сүрэг өснө. Худалдаа наймаанд ашиг орлого их. Өвчин ээрэх буюу бэртэж гэмтэж магадгүй. Лусын хорлолоос болгоомжил.

1964 оны  модон луу жилтэн

Хүүхэд баярлуулж, нутаг орныхоо лус савдгийг баясга. Архи болон ариун бус идээнээс болгоомжил. Хүний хуучин эдлэл хувцас бүү ав.

1976 оны  гал луу жилтэн

Ад зэтгэрт үл хорлогдох ч өвчин ээрч бие автаж болзошгүй. Бурхан шүтээндээ зул сайн өргөж, ариун бус үйл хийгээд хэрүүл тэмцэл хийхийг цээрлэ.

1988 оны  шороон луу жилтэн

Мал сүрэг эд хөрөнгө арвижна. Амьтны амь таслахыг тэвч. Лусын хорлол болж болзошгүй тул архи тэргүүтэн ариун бус зүйлээс  сэрэмжил.

2000 оны  төмөр  луу жилтэн

Бусадтай маргалдахыг тэвчиж, арх болон ариун бус идээнээс болгоомжил. Улайг цээрлэж, хүний хуучин эд зүйлс бүү ав.

2012 оны  усан луу жилтэн

Санасан үйл сэтгэлчлэн бүтэж, эд агуурс арвижна. Амьтны амь таслахыг тэвч. Хүүхэд, ядуусд сэтгэлийн өглөг өг. Лусын хорлолоос болгоомжил.

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
БУРУУ ТАЛДАА ЖОЛООНЫ ХҮРДТЭЙ МАШИНЫГ ХОРИГЛОХЫГ ТА ДЭМЖИХ ҮҮ ?