МОГОЙ ЖИЛТНҮҮДИЙН ЖИЛИЙН ӨНГӨ

2018-02-14  

Могой жилтэй эрчүүд яс тасрахын үүд нээгдсэн тул бэртэж гэмтэхээс болгоомжил.Бусадтай хэрүүл маргаан хийхийг цээрлэ. Цагаан шүхэр,Бумчин уншуул.Суудал өнцөгдөж байгаа тул суудлын засалд Сундуй айлдуул.

1929-оны шороон могой жилтэн:

Хийморийн цог заль бадран явах суух сэдсэн ажил сэтгэчлэн бүтнэ. Биед гаслан үгүй амгалан. Мал сүрэг өснө.Хүүхэд ядууст өглөг өгч,бурхан шүтээндээ зул сайн өргө.

1941-оны төмөр могой жилтэн :

Тэнгэр бурхан ивээж биед өвчин үгүй сэтгэлд гаслан үгүй,амь нас бат сайн. Мал сүрэг эд баялагт гарз үгүй. Хийморь доройтож өвчин ороож магадгүй. Цагаан шүхэрт, Хамчунагва уншуул.

1953 оны усан могой жилтэн :

Буяны тэнгэр дээрээс ивээж,өлзий хутагийн наран урдаас мандаж,амь нас батжин,биед өвчин зовлон үгүй. Арилжаа наймаанд ашиг их.Бузар буртаг хийгээд үхээрийн бузраас болгоомжил.

1977 оны гал могой жилтэн :

Биед өвчин үгүй амгалан. Санаж бодсон ажил үйлс саадгүй бүтнэ. Хүүхэд хөгшид ядууст харамгүй сэтгэлийн үүднээс өглөг өг. Муу бодолд бүү үүсгэ. Архи болон ариун бус үйлээс сэрэмжил.

1989 оны шороон могой жилтэн :

Буяны тэнгэр дээрээс ивээж, өлзий хутгийн наран урдаас мандаж, амь нас батжин, биед өвчин зовлон үгүй. Санасан ажил үйлс сэтгэчлэн бүтэж,эд агуурс мал сүрэг өсөн үржинэ.Муу сэтгэл үүсэхээс сэргийлэн архи тэргүүтэн ариун бус идээ ундаанааас болгоомжил.

2001 оны төмөр могой жилтэн :

Буяны тэнгэр дээрээс ивээж,өлзий хутгийн наран урдаас мандаж, амь нас батжин, биед өвчин зовлон үгүй. Санасан ажил үйл сэтгэчлэн бүтэж,эд агуурс мал сүрэг өсөн үржинэ. Бусдад хатуу ширүүн үг бүү хэл. Бурхан шүтээндээ зул сайн өргө.

2013 оны усан могой жилтэн :

Бие эрхтэн амгалан, эд малын гарзгүй. Санаж сэдсэн ажил үйлс сэтгэчлэн бүтнэ.Див бузраас цээрлэж, Ариун сан тавиул.Лхам бурхан тахиул.Дашчирвийн сан даллага авахуул.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?