МАНАЙ УЛС СТАНДАРТ БАНКИНД 250 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ӨР ТӨЛӨХ НЬ ТОДОРХОЙ БОЛЛОО

2018-02-20  

Өмнөд Африкийн “Стандарт” банкинд “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан зээл авснаас үүдсэн маргаан Арбитрын шүүх дээр хэлэлцэгдэн, манай улсын тал ялагдал хүлээсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу “Эрдэнэт" үйлдвэр зээлийн үлдэгдэл төлбөр болох 51 сая ам.доллараас гадна бусад төлбөрүүд багтаж, нийт 102 сая ам.долларыг төлөхөөр болоод байна. Уг төлбөрийн хүү өдөр бүр өсч байгаа бөгөөд нэг сард 700 мянга орчим ам.доллараар нэмэгдэх тооцоо гарчээ.

Уг нь Арбитрын шүүх дээр давж заалдах боломжтой ч манай улс давж заалдах эрх авч чадаагүй байна. Давж заалдах эрх авсан ч Арбитрын шийдвэр нэгэнт гарсан бол ялах магадлал тун ховор байдаг талаар зарим мэргэжлийнхэн онцолж байна. Арбитрын шүүхийн шийдвэр гарсан учраас манай улс уг өрийг төлөх нь тодорхой болж байна. Харин тухайн төлбөрөө яаж төлөх вэ гэдгээ хурдан шийдвэрлэх хэрэгтэй болж байгаа бололтой. Төлбөрийн хугацааг хойшлуулах, хүү, торгуулийг зогсоох зэрэг аргуудаас аль нэгийг нь сонгож тодорхой хэлэлцээ хийснээр хүү нэмэгдэхгүй байх боломжтой юм байна.

Ийнхүү хэдхэн эрх мэдэлтнүүдийн зоргоороо авираас болж Монгол улс 102 сая доллар буюу 250 орчим тэрбум төгрөгийн өрөнд ороод байна.

 

 

С.ШҮРЭНЧИМЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ард:ХУЦ төлөх хулгайчууд нь амьд арзайгаад байж байна 2018-02-20
зочин:одоо ард түмний засаг уу? хулгайчдын засаг уу? гэдгээ үзүүлэх цаг иржээ, 2018-02-22
дүнхүүрсэн иргэн:саяхан шалгарсан манлай луйварч, хулгайч алтан ахайтны баньд эрдэнэт үйлдвэрийн нэрээр стандарт банканд тавьсан батхүүгийн өрийг надад төлөх ёстой гэсэн нэхэмжлэл гарсан байсан. юу л болод байна вэ? эрдэнэтийг хувааж цохих гэсэн төрд шургалсан шуналтнуудын тэмцэл хувилдаан дээд цэгтээ хүрээд байгаа юм биш үү? 2018-03-12
Төстэй мэдээ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ VS Ц.ЭЛБЭГДОРЖ: ГУРВАН ҮГ, ГУРВАН "МЭДЭЭ"
Д.БУМДАРЬ: ОЛОН БИЕ ДААГЧ ГАРЧ ИРВЭЛ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ИНСТИТУЦИЧЛАЛ СУЛ БАЙГААГИЙН ИЛРЭЛ БОЛНО
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?