Засгийн газраас АИ-92 шатахууны үнийг нэмэхгүй байх шийдвэр гаргасан ч шатахуун импортлогчид үнээ 130-200 төгрөгөөр нэмээд байгаа билээ. Тиймээс шатахууны үнийн зөвлөлийг УУХҮ-ийн сайд Д. Сумъяабазар өөрөө ахлахаар болжээ.
Тэрээр шатахууны үнэ нэмж байгаа аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцож эхнээс нь арга хэмжээ авна гэж мэдэгдлээ. Мөн “Роснефть” компанитай үнийн асуудлаар давхар ярих ёстой гэсэн байр суурьтай байгаагаа ч илэрхийлжээ.
УУХҮ-ийн сайдын тооцоолсноор шатахууны хоёрдугаар сарын үнэ дээр 43 ам.долларын нэмэгдэл орж ирнэ. Гэхдээ гуравдугаар сард 10-15 ам.доллараар буух, дөрвөн сарын үед зуны шатахуун руу ороод ирэхээр 30-50 ам.доллараар буурна гэж тооцоолжээ.