"НОЁН УУЛ"-ЫГ УХНА, УХУУЛАХГҮЙ!

2018-03-09  

"Ноён уул" буюу Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь Гацууртын ордыг ухна, ухуулахгүй гэсэн маргаан хоёр жил дамнан үргэлжилж байгаа билээ.

Өнгөрсөн 7 хоногт буюу 3-рс арын 5-нд "Ноён уулаа аваръя" ТББ-ын нэхэмжлэлтэй, хариуцлагч АМГТГ болон гуравдагч этгээдээр "Сентерра гоулд" компани оролцсон шүүх хурал болох байсан ч 35 дахь удаагаа хойшилсон юм.

Ноён уул буюу Гацууртын ордод олгосон 4 тусгай зөвшөөрлийг цуцлуухаар "Ноён уулаа аваръя" хөдөлгөөн байгуулж тэмцэж эхэлснээс хойш 2 жил үргэлжилж байгаа юм.

Уг нь 2016 онд анхан шатны шүүхээс "Сентерра гоулд"-ын зөвшөөрлийг түдгэлзүүлэх шийдвэр гаргаж байсан ч хариуцагч тал давж заалдсанаар анхан шатны шүүх рүү буцаад байгаа юм. Түүнээс хойш шүүх хурал удаа дараа хойшилсоор 35 дахь удаагийн шүүх хуралтайгаа золгоод байсан билээ.

Харин 35 дахь удаагийн шүүх хурал мөн л хойшилсон бөгөөд шалтгаан нь хариуцлагч тал буюу АМГТГ-ынхан Канад руу явсан байна. Ингээд шүүх хурлыг 14 хоног хойшлуулж 3-р сарын 16-нд товлосон юм.

Хэргийг эргэн сануулахад:

2016 оны 2-р сард УИХ чуулганаараа Гацууртын ордыг ашиглаж 66 хувийг Канадын "Сентерра гоулд" компани, 34 хувийг Монгол улсын Засгийн газар эзэмших эрхийг баталгаажуулсан байдаг. Ингэхдээ тус ордоос 70 тонн алт олборлоно гэж тооцолсон юм.

Гэвч "Сентерра гоулд" компанид олгосон 431А, 372А дугаар лицензтэй талбай нь Хүннүгийн үеийн булш бунхан бүхий түүхийн маш үнэт ховор олдворуудтай талбай учир тус талбайг ухуулахгүйн тулд нутгийн иргэд, ТББ-ууд нэгдэн тэмцэж эхэлсэн юм.

Ийнхүү хоёр жил дамнан үргэлжилж байгаа уг хэрэг хэзээ эцэслэн шийдэгдэх нь тодорхойгүй байгаа юм.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ЗОЧИН:түүх тодорхой үед давтагддаг гэдэг үнэн бололтой. өнөөдөр ардчлал нэрээр халхавчилагдсан капитализм шуналтнуудын гайгаар гажуудаж анархизм болон хувирч ардчлал гэгч дотоод нөөцөө шавхаж дуусч байгаа бололтой. аливаа орны ард түмэн амьжиргааны түвшин буурахыг соргогоор мэдэрч тэмцэж эхлэдэг өнөөдөр дэлхийг нөмрөөд байгаа хямрал улам гүнзгийгч байна. монголчуудын амьжиргааг дээшлүүлэнэ гэж МАНАН мафи гэж арга тасарсан хууран мэхлэх аргаа л хэрэглэж байна. дэлхийг нөмөрсөн хямралтай өнөө үед хямрал монголыг тойроод өнгөрөнө гэж байхгүй. амжиргааны түвшин улам унах болно. ийм хямралаас гарсан түүх бол хүн төрлөхтний шуналыг эцэст нь хүртэл дардаг дайн байдаг. өнөөдөр том гүрнүүд ****лэлд ихээхэн хөрөнгө зарж дэлхий хүйтэн дайны үед эргэн орлоо. хямралын энэ үед амьжиргааг дээшлүүлж чадна гэсэн дарангуйлагчийн эрэлд ард түмэн гардаг жамтай АН МАН-аас бүрдсэн мафи амьжиргааг дээшлүүлэх чадварүй болохоо бүрэн харуулсан болно. МАНАН мафи сууриа хадг****ын тулд санал авах зорилгоор ихээхэн хөрөнгө үргүй зарж монголын эдийн засгийг улам хямаруулана. гэвч ард түмэн амьжиргааг дээшлүүлж чадна гэсэн дарангуйлагчийг ямарч суртал нэвтэрүүлэг хөрөнгө зарахаас хамаарахгүй намыг биш дарангуйлагчдыг ард түмэн хайх болно. хайж ч байна. 2018-03-12
Mrs Liya.:Hello Guys, Энэ бол амьдрал цаг хугацааны өөрчлөлт юм !! Би энэ хоосон ATM картны талаар сонсож байсан бөгөөд би эргэлзэж байгаадаа төдийлөн сонирхдоггүй байсан. Одоог хүртэл би Rick HE хэмээх хакерыг олж мэдсэн нь түүний хийж байгаа зүйлд үнэхээр сайн, тэр Бурханыг илгээсэн юм. Хэрвээ ажил гүйлгээ хийдэг байсан Хоосон Акаунт Картын талаар би асуусан, тэр ч байтугай надад хэлж байсан, мөн түүний картыг программчлан санамсаргүйгээр мөнгө хасах хөтөлбөрийг программчлан, ямар ч төрлийн үнэгүй онлайн худалдан авалтад ашиглаж болно гэдгийг асуусан. Энэ нь гайхалтай байсан бөгөөд би эргэлзэж байсан. Дараа нь би үүнийг туршиж үзээд картыг асууж, нөхцөлийг нь зөвшөөрөв. залбирч, энэ нь заль мэх биш гэж найдаж байсан. Би хоосон КАРА хэрэглэсэн бөгөөд амжилттай болсон. Би өдөрт 8000 до****аас багагүй мөнгө хөөцөлдөх КАРК ид шидийн ажил хийж байсан бөгөөд би одоо баян, алдартай болсон. Тэр миний түүхийг өөрчилсөн учраас би Рикт талархаж байна. Карт нь бүх улс оронд маш сайн ажилладаг. *** rickatmcardoffer@gmail.com хаягаар холбоо барина уу 2018-04-17
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?