Гантулгыг УИХ-ын гишүүнээс "хусах" эрх намын нөхөд нь буй. Тэд хүсвэл Гантулгыг халдашгүй бүрэн эрхийг халж, шүүхэд шилжүүлэх нөхцөл бүрдсэн. Тэгээд ямар ашиг байна вэ? Улс төрийн хүрээ бодлогоширч байна. Түүнийг зольчихож болно. Нөхөн сонгууль зарлана. МАН-ын дарга У.Хүрэлсүх, МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын хооронд гол өрсөлдөөн өрнөнө. Тэгж байтал их санасан газар есөн шөнө хоосон гэдэг шиг У.Хүрэлсүх ялагдчихвал яах вэ? гэдэг асуудал бас л бодох зүйл болжээ. Гантулгыг УИХ-ын гишүүнээс хөөх, Энхбаярыг их улс төрд эргэн хөл тавиулах нь аль нь дээр вэ? гэдгийг дээр дооргүй тунгаах болжээ.
Ц.ХИШГЭЭ