Төрийн өмчийн олон компанийн ТУЗ-ын дарга, Төрийн Өмчийн Хорооны даргаар ажиллаж байсан гавьяат хуульч Д.Сугарыг хууль хүчний байгууллага "онилоод" удаж байна. Түүнийг Эрдэнэт Үйлдвэрийг барьцаалсан хэргээр шалгахыг олон жил оролдож буй ч бүтэлгүйдсэн. Тэрбээр Үндсэн Хуулийн цэцийн гишүүн гэсэн хэнд ч халдашгүй бат бөх хаалтын ард энэ олон жилийг үдлээ. Одоогоор Батхүү, Алтан нарыг баривчилсан. Төрийн өмчийн хорооны даргаар тэр үед ажиллаж байсны хувьд Д.Сугар хариуцлага хүлээхээс гадна, мэдүүлэг өгөх учиртай. Сугарын ард түүнийг хамгаалж буй улс төрийн бүлэглэл ч нуугдаж байх вий гэдэг хардлага олон жил тэнүүчилж явна.
Ц.ХИШГЭЭ