ХӨВСГӨЛ АЙМГИЙН БҮРЭНТОГТОХ СУМАНД ОЛБОРЛОЛТ ХИЙХЭЭР ЗЭХЭЖ ЭХЭЛЖЭЭ

2018-03-15  

Өчигдөр буюу 3-р сарын 15-ны өдөр "Элгэн" гэх компани Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг Эрчимийн нурууны Нүүрстэй гэх газар уул уурхайн олборлолт явуулахаар зэхэж эхэлжээ. Тус газар нь аймгийн төв Мөрөн хотоос 20 зм орчим зайд Дэлгэрмөрөний хөвөөнд юм. Өөрөөр хэлбэл, энд уул уурхайн олборлолт явуулж эхэлбэл Дэлгэрмөрөн бохирдож, ширгэж үгүй болох аюул нүүрлэнэ гэсэн үг.

Нутгийн иргэдийн мэдээлж байгаагаар энд "Элгэн" ХХК компани үйл ажиллагаа явуулахаар олон гэр барьж хажуугаар нь нуттгийн иргэдэд гурил тараасан байна. Тус компани 2008 онд хайгуулын лиценз, 2017 оны 10 сард ашиглатын лиценз авсан гэсэн тайлбар өгчээ.

Гэхдээ одоогоор тус газар үнэхээр зөвшөөрөлтэй эсэх, хэн зөвшөөрөл олгосон эсэх нь таамаг төдий байна. Ямартай ч ухаж эхлэхэд бэлэн болжээ.  

 

Харин Хөвсгөлчүүд дуу хоолойгоо нэгтгэн нэг ч газрыг ухуулахгүй хэмээн тэмцэж эхлээд байна.  

Уг нь Хөвсгөл аймагт  Жилчиг булаг, Могойн гол зэрэг нүүрсний уурхайнууд байсаар байтал хэн гэдэг хүн юуны учир, ямар эрх мэдлээрээ далайлган байж заавал онгон дагшин газар ухах гэж улайрч байгааг нутгийн иргэд асууж байна!!!

Мөн нутгийн иргэд цахим хуудсаар  ХӨВСГӨЛ АЙМГАА УУЛ УУРХАЙГҮЙ ДАРХАН ЦААЗАТ АЙМАГ БОЛГОХЫН ТӨЛӨӨ НЭГДЭХИЙГ УРИАЛСАН БАЙНА.

 

 

 

С.ШҮРЭНЧИМЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ЗОЧИН:Энэ одоо юу болж байнааа....Уха****гүй шүү ард түмэн бидний ундны усны эх үүсвэр...!!!! 2018-03-15
SUMYA:HEN GEECH HUN IIM YUMIIG ZUVSHUURUV ??????????????????????????? 2018-03-15
Zochin:Мэдээ хуулж тавьж байгаа ч үнэн мэдээлэл тавих хэрэгтэй ш дээ. Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Нүүрстэй аманд олборлолт хийх зөвшөөрөл олгогдоогүй. 2018-03-15
huoi:Зээлийн хөнгөлөлт болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Бид ядуусыг дэмжиж, тэмцэж байгаа ядуурлыг бид богино, дунд, урт хугацааны зээл санал болгодог нэр томъёо. Санхүүгийн асуудалтай байгаа, Банкинд хориг тавьдаг, Файлууд, эсвэл танай төслүүдийг холбох санхүүгийн хэрэгцээ байгаа бол,  гэрийн зээл. Бид хувь хүмүүс, худалдаачидад хамгийн их хурдтай, найдвартай зээлийг жилд 3% -иар олгодог. Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбоо барина уу. vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com Whatsapp: 0033644664081 2018-03-15
Амар:ухуулж болохгүй ээ тэмцээрэй.зогсоогоорой ард иргэд минь Хөвсгалчүүд мундаг шүү ,Зогсоож чадна. 2018-03-16
зочин:аавын минь унасан газар юмсан . Сайхан нутагдаа уул уурхай орно гэхээр хамар шахирч байна. Дэлгэр мөрөнгөө үгүй хийж амрах гээ юү . Чингүйнжав мөрөө үлдээж явсан газар шүү дээ Энэ эрхтэн дархтанд сэтгэл зүрх гэж байхгүй чулуу болжээ. Уул усаа хайрлахгүй хэдэн цаасны төлөө улс орноо ухуулсаар байх уу? Ерөнхий сайд аа зогсоогоо ч Зөвшөөрөл өгсөн сайдаа хөөж явуулаа ч 2018-03-16
зочин:болиулаач ч дээ наад ****ийн юмаа иим сайхан нутагт минь юун уурхай вээ бид нэгдээд тэр барисан гэр аваачсан техникииг шаатаан шүү хүчирхийлэлээс хүчирхийлэл үүсдэг гэдэгийг эрх биш энэ сайд дарга нар мэдэх байх 2018-03-20
Зочин:Чин зоригт Чингүнжавын халуун цус хөрсөнд нь шингэсэн нутаг Муусайн луйварчин хулгайчуудыг шууд буудах хэрэгтэй Хэн зөвшөөрөл олгосон байна түүнийг шууд зайлуул 2018-03-22
enkhtuvshin :Bugdeeree uhuulahgui shuu 2022-09-24
Төстэй мэдээ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ VS Ц.ЭЛБЭГДОРЖ: ГУРВАН ҮГ, ГУРВАН "МЭДЭЭ"
Д.БУМДАРЬ: ОЛОН БИЕ ДААГЧ ГАРЧ ИРВЭЛ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ИНСТИТУЦИЧЛАЛ СУЛ БАЙГААГИЙН ИЛРЭЛ БОЛНО
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?