НИЙГЭМД ШУДАРГА ЁС ТОГТООХ ТЭР ХҮН ХЭН БЭ?

2018-04-02  

Хуулийнханд ард иргэд нэгэнт итгэл, сэтгэл алдарчээ. Тэд хамгийн өндөр цалин авдаг ч, бие даасан хараат бус үйл ажиллагаа явуулж чадахаа больсон гэх шүүмжлэл нийгэмд давамгайлсан. Ялангуяа, улс төрийн захиалгаар ,мөн мөнгөөр ажиллаж ирсэн гэх уур амьсгал тогтоод удсан байна. Зоригийн хэрэг бол үүний нэг том жишээ. Улс төрчид, эрх мэдэлтнүүд өөртөө тохирсон, хүссэн шийдвэрээ гаргуулж чадаж байна гэж иргэд үзэх болсон нь оргүй хоосон шүүмжлэл биш. Тиймээс Тагнуул, АТГ, шүүх, прокурорыг мэргэжлийн өндөр түвшинд удирдах, шударга ёсыг тогтоочих тийм хүмүүсийг нийгэм олон эрэлхийлж, таамаглал дэвшүүлэх болов. Гол нь худалдагдахгүй, зарчмаасаа ухрахгүй, ард иргэдийн итгэлийг даах ийм хүнийг нэн даруй томилуулчих хүсэл эрмэлзэл дүүрэн байгаа нь мэдрэгдэх болов.

Ялангуяа "чонын ав" эхэлж буй энэ цаг мөчид. Олон хүн энэ албан тушаалд тэнцэх хүн бол ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд гэж үзэх болов. Тэр одоо 52 настай. АТГ-ын дарга нь 55 нас хүрсэн байх учиртай гэж хуульчилсан байдаг. Энэ заалтыг 45 нас болгож бууруулсан тул одоо түүнд саад болох шалгуур байхгүй. Гэхдээ АТГ -д З.Энхболд очихгүй гэж эх сурвалж мэдээлж байна. Түүний дараачийн буудал бол Монгол улсын ерөнхий прокурорын суудал юм байна. Харин эндээс бол З.Энхболд нийгэмд шударга ёсыг тогтоож чадна гэж үзэх хүмүүс байна.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
****даг халтаруу:Энэ л лав биш байх тийм л мундаг юм бол өмнө нь хурлын дарга байхдаа хийх нь яагаав 2018-04-02
зочин: БОЛДОГ БОЛ ОЧООД ҮЗЭХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ, ОЛОН ХҮН АЙЖ БАЙГАА ДАА ШУДАРГА ЗӨВ ХҮНЭЭС ХҮМҮҮС АЙЖ , БАС ТҮҮНИЙГ ХУДЛАА ГҮТГЭДЭГ ЮМ ДАА 2018-04-02
ah hi :uur irguu olohgui baina uu 2018-04-03
Иргэн:Энхболдыг атг дарга болгочих хэрэгтэй шудраад өг! 2018-04-10
AMAA:IX XYRALIIN DARGA BAIX DAA ZAVGUI BAISAAN GEJ BAIGAA. 2018-04-10
Й:САМАРНА ДАА САМАРНА. 37 ОНЫ ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ ДАХИХ НЬ ДЭЭ. ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРҮҮДИЙГ ХУВЬЧЛАЛ НЭРЭЭР ҮНЭГҮЙДҮҮЛЖ, АЛБАН ТУШААЛАА УРВУУЛАН АШИГЛАЖ, НАМЫН НӨХДӨДӨӨ ДАВУУ БАЙДАЛ ОЛГОЖ, МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙГ 100 ХОЛ ЖИЛЭЭР ХОЙШ ТАТСАН ХАР МӨРТ З. ЭНХБОЛД ЯМАР НЭГ ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДВОЛ ТОМ ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ ҮРГЭЛЖИЛЖ ЭРЧЭЭ АВАХ БӨГӨӨД УЛС ТӨРИЙН ХЯМРАЛ ҮҮСНЭ ГЭДГИЙГ МЭДСЭЭР БАЙЖ ЗҮТГҮҮЛЭЭД БАЙГАА НЬ ЯМАР УЧИР ВЭ??????? ӨШ ХОНЗОНГООР ӨВЧЛӨӨГҮЙ ЭРҮҮЛ ЗАЛУУЧУУДДАА ТОМИЛООЧ 2018-04-11
Й:ЭНЭ ХОРОЛМААГ ШАЛГА. ЭНЭ ЭЛБЭГДОРЖИЙН БҮЛЭГЛЭЛИЙНХНИЙГ ДЭМЖИХГҮЙ БАЙСАН НЬ АРД ТҮМЭН, УЛС ОРОНД ХЭРЭГТЭЙ ГЭЖ БОДОХ ЮМ. ИХ МУУ САНАГДДАГ 2018-04-11
Й:ХУДЛАА ГҮТГЭХ ЮМГҮЙ, ҮНЭХЭЭР МУУ ЮМ ИХ ХИЙСЭН БҮЛЭГЛЭЛ ДЭЭ 2018-04-11
ГЭНЭЭ:Монголчуудыг талцуулж байна. -Төрийн дэг жаяг алдагдлаа. -Төрийн албан бичгийн утга найруулга, дэс дараа гэж юм алга боллоо. -Ерөнхийлөгч төрийн ажлыг гацааж байна. -Монгол Улс хоёр Ерөнхийлөгчтэй боллоо. -Ерөнхийлөгч 30 гэр бүлээр худлаа оньсого таалгаж байна. -З.Энхболд Ерөнхийлөгчийг атгачхаж... гэх мэтээр Ерөнхийлөгчийг тойрсон муу үг, тааруу дүгнэлтүүд өдрөөс өдөрт олширч байна. Ийм байхад Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын хувиар өөрийн сонирхлоо татаж, хэгжүүрхлээ зогсоож, хувь хүний улс төр хийхээ больчихмоор. Гэтэл тэгсэнгүй. 2018-04-11
ГЭНЭЭ:Гэтэл одоо З.Энхболдын араншингаас улбаалаад “Монгол Улс хоёр Ерөнхийлөгчтэй” гэсэн бодол, сэтгэгдэл олон нийтийн дунд түгж байна. Энэ хэрээр хувь хүнийх нь алдаа нэмэгдээд өнгөрдөг бол яая гэх вэ. Харамсалтай нь, Ерөнхийлөгч Х.Баттулга Тамгын газрын даргынхаа авираас үүдээд хамтдаа муухай харагдаж эхэллээ. Ердөө л гурван сарын өмнө Ерөнхийлөгч Х.Баттулгад итгэж саналаа өгсөн сонгогчид өнөөдөр Ерөнхийлөгчид үл итгэх шалтгаанаа тоолоод сууж байна. 2018-04-11
ГЭНЭЭ:Барууны улс төрд бол ичиж, нуугдмаар, эгдүүцэж бухимдмаар ийм албан тушаалын аранга доошилж, төрөөс зууралддаг жишгийг энэ удаад З.Энхболд үргэлжлүүлж байна. Тэр үүнээсээ ичихгүй байна. Бизнесмен байсан бол дампуураад эргэж сэргэж байна гэж бодоод ойлгох сон. 2018-04-11
ГЭНЭЭ:Өмч хувьчлалыг гардан эхлүүлж, төрийн өмчийг хувийнх болгож дөнгөлөө, Төрийн тусгай хамгаалалтад багтаж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүний нэг байх их хувь тохиолоо, УИХ-ын гишүүнээр сонгогдож, алх цохиод авлаа, Ардчилсан намыг ялалтаас нь эхэлж удирдаад ялагдалд хүргээд буцлаа... Одоо танд юу хэрэгтэй юм бэ гэж. Тавантолгойг гацааж, зогсоож чадлаа. 2018-04-11
ГЭНЭЭ:Ардчилсан намын зөрчлийг хурцатгаж, үсэрсэн оч бүрийг нь дэвэргэж, гал асааж дөнгөлөө. Монголын ард түмний итгэлийг авч нэг, алдаж нэг үзлээ. Гэхдээ ялалт, ялагдлаа ялгахгүй харц шилбүүрдэж, доромжлохоо больчих. Ерөнхийлөгчийг, төрийг чөлөөл... Өөрөөсөө. 2018-04-11
zochin:Төрийн өмчийн олон байгуул**** , улсын үйлдвэрийн газрыг төрийн өмчийн хорооны дарга байхдаа хувьчилсан . Их хувьчлалын бичгээр ноогдол ашгаа өнөөдрийг хүртэл авч үзээгүй олон мянган иргэдийн хувьцааны бичиг биржүүд дээр хэвтэж байгаа. Хувьчлагдсан тэр олон байгууллагуудыг дампууруулж ард иргэдийг хохироосон. Энэ асуудлыг тэр үеийн дарга нар ялангуяа Энхболд дарга сөхөж бүрмөсөн цэгцлээсэй гэж хүсэж байна. 2018-04-11
батзандан, Ганбаатар нар шударга , тэдний хүчийг ашигла:Хуучин хүчний байгууллагуудын дарга нарыг ашиглах хэрэг байхгүй. Шинэ хүн хэрэгтэй. Эх орныхоо төлөө шударга эрчүүд ажлах байлгүй дээ 2018-04-15
ЗОЧИН:шудрага ёс тогтоох хүн лав АН, МАН-д байхгүй нь тодорхой болжээ. элдэвийг үзсэн н. энхбаяр л эхлүүлж магадгүй. шунал, авилгыг зөвхөн цусаар нь угааж арилгадаг гэдгийн дэлхийн түүх бүрэн харуулсан. үүнийг зөвшөөрдөггүй тэнэгүүд саарал ордоноор дүүрэн байхад энэ асуудал гонжийн жоо биз. 2018-04-15
Төстэй мэдээ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ VS Ц.ЭЛБЭГДОРЖ: ГУРВАН ҮГ, ГУРВАН "МЭДЭЭ"
Д.БУМДАРЬ: ОЛОН БИЕ ДААГЧ ГАРЧ ИРВЭЛ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ИНСТИТУЦИЧЛАЛ СУЛ БАЙГААГИЙН ИЛРЭЛ БОЛНО
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?