ХҮҮХДИЙН МӨНГӨНӨӨС ХАСАГДСАН 228 МЯНГАН ХҮҮХЭД ЭНЭ САРААС МӨНГӨӨ АВНА

2018-04-04  

Манай улс 0-18 насны 1,4 сая хүүхэдтэй. “Тэдний 60%-д буюу 648 мянган хүүхдэд хүүхдийн мөнгө олгоно” гэсэн шийдвэрийг Засгийн газар гаргаж байсан билээ.

Тэгвэл өнөөдөр энэ шийдвэрээ өөрчилж нийт хүүхдийн 80%-д буюу 860 мянган хүүхдэд хүүхдийн мөнгө буюу 20 мянган төгрөг олгож байхаар шийджээ.

Өөрөөр хэлбэл, өмнөх 648 мянган хүүхэд дээр нэмж 228 мянга орчим хүүхдэд мөнгийг нь олгох нь зөв гэж үзсэн байна. Учир нь амьдралын боломж тааруу ч зээлээр авсан хөргөгчтэй, зурагттай, машинтай байсныхаа төлөө хүүхдийн мөнгө авч чадахгүй үлдэж байсан айл өрхүүд зөндөө бий юм. Тиймээс энэ байдалд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр өнөөдөр Засгийн газар ийм шийдвэр гаргажээ.

Гэхдээ шинэ он гарснаас хойш хүүхдийн мөнгөнөөс хасагдсан хүүхдүүд мөнгөө нөхөж авах уу эсвэл энэ 4-р сарын 1-нээсээ л аваад явах уу гэдэг нь тодорхойгүй байна.  Ямартай ч  нийт хүүхдийн 80% -д хүүхдийн мөнгө олгоход шаардагдах хөрөнгийг төсвийн ерөнхийлөн захирагчийн 2018 оны батлагдсан төсөвт багтаан зохицуулалт хийж олгох, 2019 оноос эхлэн жил бүрийн төсөвт тусгаж байхаар тогтоолын төсөлд тусгажээ.

Одоо уг төслийг УИХ-аар хэлэлцэн баталвал хүүхдийн мөнгөнөөс хасагдаад байсан хүүхдүүд мөнгөө авч эхлэх нь ээ.

 

 

С.Шүрэнчимэг

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Mrs Liya.:Hello Guys, Энэ бол амьдрал цаг хугацааны өөрчлөлт юм !! Би энэ хоосон ATM картны талаар сонсож байсан бөгөөд би эргэлзэж байгаадаа төдийлөн сонирхдоггүй байсан. Одоог хүртэл би Rick HE хэмээх хакерыг олж мэдсэн нь түүний хийж байгаа зүйлд үнэхээр сайн, тэр Бурханыг илгээсэн юм. Хэрвээ ажил гүйлгээ хийдэг байсан Хоосон Акаунт Картын талаар би асуусан, тэр ч байтугай надад хэлж байсан, мөн түүний картыг программчлан санамсаргүйгээр мөнгө хасах хөтөлбөрийг программчлан, ямар ч төрлийн үнэгүй онлайн худалдан авалтад ашиглаж болно гэдгийг асуусан. Энэ нь гайхалтай байсан бөгөөд би эргэлзэж байсан. Дараа нь би үүнийг туршиж үзээд картыг асууж, нөхцөлийг нь зөвшөөрөв. залбирч, энэ нь заль мэх биш гэж найдаж байсан. Би хоосон КАРА хэрэглэсэн бөгөөд амжилттай болсон. Би өдөрт 8000 до****аас багагүй мөнгө хөөцөлдөх КАРК ид шидийн ажил хийж байсан бөгөөд би одоо баян, алдартай болсон. Тэр миний түүхийг өөрчилсөн учраас би Рикт талархаж байна. Карт нь бүх улс оронд маш сайн ажилладаг. *** rickatmcardoffer@gmail.com хаягаар холбоо барина уу 2018-04-17
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?