УРТЫН ДУУ, ХӨӨМИЙН ХОСОЛСОН “НАНДИН” УРАН БҮТЭЭЛИЙН ТОГЛОЛТ БОЛНО

2018-04-09  

Монголын өргөн уудам тал нутаг, нүүдэлчдийн өдөр тутмын амьдрал дундаас үүссэн аялгуу болох уртын дуу, хөөмийн хосолсон “Нандин” уран бүтээлийн тоглолт энэ сарын 14-ий өдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулагдана.

Өнөө цагт уртын дуу, хөөмийн өв соёлыг үргэлжлүүлэн дэлхийд дуурсгаж яваа МУСТА, хөөмийч, ятгачин А.Ундармаа, Уртын дуучин Б.Номин-Эрдэнэ нар хамтран тус тоглолтоо тайзнаа амилуулах юм. Тэд оюутан ахуйгаасаа хамтран уран бүтээлээ туурвиж байгаа бөгөөд хөөмийч А.Ундармаа нь манай улсын хуруу дарам цөөн эмэгтэй хөөмийчдийн нэг. Тэрээр саяхан БНСУ-д Хөөмий судлалын чиглэлээр мастерийн зэрэг хамгаалаад ирсэн байна.

“Нандин” уран бүтээлийн тоглолтод ардын болон уртын дуунуудыг этник хэлбэрээр дуулахын зэрэгцээ, монгол хүний сэтгэл хөдлөлийн дуу авиаг хөөмийн хэмнэлд  оруулан ятга хөгжимтэй хослуулан сонордуулах аж. Тэдний дуулах ур чадвар, хоолойн цар хүрээ, хөөмийн гайхамшигийг хүн бүр шимтэн сонсох биз ээ.

 

 

Ц.БАТТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Hi:Kheden tsagt ekhlekh ve 2018-04-09
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?