МОЛЕКУЛ БАТЖ.БАТБАЯРЫН “СПИШЛ МАЙНЗ” КОМПАНИЙН 2 АЖИЛЧИН ЦИАНИТАД ХОРДСОНЫГ НУУСАН УУ?

2018-04-23  

УИХ-ын гишүүн асан Молекул Батж.Батбаяр, түүний хүү Б.Баттөрнарын эзэмшдэг "Спэйшл майнз" компани Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахдаа ажилчдыг хортой хүнд нөхцөлд ажиллуулж, хамгаалалтын маск, нүдний шил ашиглуулаагүй байсан ажээ. Үүний улмаас тэсэлгээ хийх үеийн доргилтоос болж цианитын уусмал хадгалах савнаас хальснаар дотор ажиллаж байсан ажилтнууд хорджээ. Хордсон ажилчдыг тухайн үед ажиллаж байсан ээлжийн ахлах менежерүүд үйлдвэрээс гаргаж эмнэлэгт хүргэсэн байна. Өнөөг хүртэл хордсон ажилчдын талаарх мэдээллийг нууцалж байгаа ажээ.

Хохирогчид нь Ж.Амгалан, Л.Эрболд гэх 20 гаруйхан настай залуучууд болохыг нутгийн иргэд онцолж байна.

Энэ талаар холбогдох албаныхнаас ямар ч тайлбар мэдээлэл хийгээгүй бөгөөд Баянхонгор сумын иргэд аймгийн нэгдсэн цахим групп дээрээ мэдээлж, эсэргүүцлээ  илэрхийлсээр байна.

 

 

С.ШҮРЭНЧИМЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
ХАВРЫН МОРИН УРАЛДААНЫГ СЭРГЭЭЖ, 14-ӨӨС ДЭЭШ НАСНЫ ХҮҮХДЭЭР МОРЬ УНУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БАЙНГЫН ХОРОО ДЭМЖЛЭЭ
ШУУРХАЙ: ГУРВАН АЛБАН ТУШААЛТНЫ ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТИЙГ ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ТАНИЛЦУУЛНА
Н.УЧРАЛ: ГАШУУНСУХАЙТЫН ГЭРЭЭНД ОЛОН УЛСЫН АУДИТ ХИЙЛГЭНЭ, МАН-ЫН САНХҮҮД Ч АУДИТ ОРУУЛНА
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙГ ЧӨЛӨӨЛӨХИЙГ ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРОО 77.8 ХУВИАР ДЭМЖЛЭЭ
УИХ 2027 ОНЫ ТӨСВИЙГ БАТАЛЛАА: ЗАРЛАГА 41.5 ИХ НАЯД ТӨГРӨГ
АТГ: ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН 500 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХЭРЭГТ Х.НЯМБААТАР НАРЫН 6 ХҮНИЙГ ШАЛГАЖ БАЙНА
Х.НЯМБААТАР: ТӨМӨР ЗАМЫН ТЕНДЭРИЙГ НУУЦАД ОРУУЛЖ, 110 САЯ ДОЛЛАРЫН АВЛИГА ТАРААСАН
ЧИНГИС ХААНЫ ХӨРГИЙГ АРХИ, ТАМХИН ДЭЭР ТАВИХЫГ ХОРИГЛОХ ХУУЛЬ ГАРНА
АППЛИКЕЙШН ЗЭЭЛИЙН ХҮҮ 60 ХУВЬД ХҮРСЭН Ч СЗХ-НЫ ДАРГЫГ ЧӨЛӨӨЛСӨНГҮЙ: 94 ГИШҮҮНИЙ 54 НЬ ДЭМЖСЭНГҮЙ
«ЧӨЛӨӨЛЬЕ» САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ: ТӨК-ИУДЫГ 2027–2030 ОНД ГУРВАН ҮЕ ШАТТАЙ ШИНЭЧИЛНЭ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?