АТГ-ЫН ДАРГА ЭНХЖАРГАЛЫГ ХЭН Ч ӨӨРЧЛӨХ ЭРХГҮЙ

2018-04-27  

Авилгатай Тэмцэх Газрын даргыг хуулиар хамгаалсан байдаг. Түүний бүрэн эрхийн хугацааг 6 жил гэж хуульчилсан. Энхжаргал бол томилогдоод 2 жилийн нүүрийг үзэж байна. Тэр хүсвэл биш, хуулиараа 6 жил ажиллах заалттай. Энэ бол хуулийн хамгийн чухал заалт. УИХ, ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс үл хамааран ажлаа хийх албан тушаалтан. Түүнд хэн ч, ямар ч албан тушаалтан нөлөөлөх эрхгүй, тэр тусмаа улс төрийн болон бусад зорилгоор хэн ч өөрчилж чадахгүй. УИХ-ын дарга, ерөнхий сайд, ерөнхийлөгчийн хэн нь ч нөлөөлж чадахгүй. Ийм л онцгой албан тушаалтан. Эрх дархын хувьд ерөнхий сайд, УИХ-ын дарга, ерөнхийлөгчөөс ч өндөр юм.

Тэр хоёрхон нөхцөлд л үүрэг ажлаа өгөх хуулийн заалттай. Нэгдүгээрт, эрүүл мэндийн шалтгаанаар, хоёрдугаарт, өөрөө хүсэлтээ гаргасан тохиолдолд. Бусад тохиолдолд хэн ч түүнийг оролдох эрхгүй, өөрчилж ч чадахгүй. Ямар ч улс төрийн хүчин, өндөр албан тушаалтан түүнийг "өөрийн" болгох боломжгүй. Магадгүй тааруу хүн тавьсан байж магад. Тэгвэл анх томилохдоо л анхаарах байсан юм. Тиймээс Авилгатай Тэмцэх Газрын даргыг томилохдоо л долоо хэмжиж байж нэг огтлоно гэдэг зүйр үгийг санах байсан юм. Одоо Энхжаргалыг хүчээр огцруулна гэдэг яриа байж таарахгүй. Өнөөг хүртэл АТГ-ыг нэг хүний, нэг улс төрийн хүчний мэдэлд байлгахгүйн тулд УИХ-аас томилж ирсэн. Анхны дарга Дангаасүрэн гадаадад учир битүүлгээр нас барсан. Дараагийн дарга Сангарагчааг Ц.Элбэгдорж ерөнхийлөгч болонгуутаа л "оролдсон". Түүнийг албан тушаалаа хэтрүүлсэн зүйл ангиар яллаж, шоронд хорьж байж, албан тушаалыг нь авсан. Даргаар нь Ганболдыг, орлогчоор нь Хурцыг томилсон. Хурц нь Ганболдоосоо илүү эрх мэдэлтэй, улс төрчдөд ойрхон байсныг Ганболд ажлаа өгөх үед нь олон нийт анзаарсан. Ганболд цаг бишдэж байгааг ойлгож, УИХ-ын сонгуулийн өмнө биеэ эмчлүүлэх шаардлагатай гэдгээр шалтаглан ажлаасаа чөлөө хүссэн. Түүнийг чөлөөлж одоогийн дарга Энхжаргалыг томилж, Хурцыг Тагнуулын даргаар бас томилсон.

Ийм л үйл явц Авилгатай Тэмцэх Газрын даргын эргэн тойронд өрнөжээ. Бодоход ерөнхийлөгч бүр сонирхлоо шургуулахыг эрмэлзэж ирсэн байна. Одоо Энхжаргалыг өөрчлөх уур амьсгалыг Баттулга ерөнхийлөгч зангидаж байх шиг. Эргээд саная. Энэ яадаг албан тушаал бэ? гэдгийг, очсон хүмүүс нь хаачиж вэ гэдгийг. Эхнийх нь учир битүүлгээр гадаадад нас барж, удаах нь ялтан болж, гуравдахь нь эрүүл мэндийн гэх шалтгаар ажлаасаа холдож, дөрөв дэх нь ажлаа муу хийж байна гэсэн шүүмжлэл байнд өртөж байна. Гэхдээ Энхжаргал өөрөө өргөдлөө өгөөгүй тохиолдолд түүнийг хэн ч өөрчлөх эрхгүй. Түүнд ажиллах 4 жил бий гэдгийг давхар санахад илүүдэхгүй.

 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин :60 ter bumiin ulaan hamgaalagch yaj iij bgaaad solih estoi sangaragchaa shig bolgoh herrgtei 2018-04-27
Сараа:Өнөөдөр манай Монголд хуулийн дагуу явдаг юм гэж байна уу Хэрвээ хуулиар тогтоосон хугацаа нь болоогүй Юм бол яагаад солих гээд байнаа.Ингэж хугацаанаас нь өмнө өөрчлөдөг өөр сдийн намын нөхдөөн тавьдаг Буруу тохиролцоо явах нь уу.Өөрсдийгөө ардчилагчид Гээд бодчихсон юмнууд ёр нь юу ч хийж магадгүй шүү. 2018-04-27
МОНГОЛ: ЭНЭ ХҮН ХЭН ВЭ, ЯМАР ЁС СУРТАХУУНГҮЙ ХҮН ВЭ, ЮУ ХИЙСЭН ДЭЭ АЖИЛЛАА ӨГӨХГҮЙ БАЙГАА ЮМ ВЭ, 60 ТЭРБУМЫН ХЭРЭГ ЮУ БОЛСОН ВЭ, ЭНЭ НӨХӨР ХЭЗЭЭ Ч ШУДАРГА АЖИЛЛАХГҮЙ , ХҮН БҮР МЭДЭЖ БАЙГАА ДАА, ЯАРАЛТАЙ ЯВУУЛАХ НЬ ЗӨВ ӨӨ 2018-04-28
dorj:MI.ENHBOLDIIN ULAAN HAMGAALAGCHIIG DARHAN ERH EDLUULEED SUULGAAD BAIH NI NUGEL BOLOH BAILGUI.TSAGAAN SARAAR ENHBOLDIIN GERT OCHIJ DOLIGONOOD L. 2018-04-29
Зочин:Баттулга З Энхболд хоер ЭТ-н49% Монгол банкний ерөнхийлөгч байсан Золжаргал,Төмөр замын Женкогийн 700 тэр бум зэргээ өөрийн намын хүнээ тавьж хамгаалалт хийхээр хууль бус шийдвэр гаргах гэж өөрсдийн намын гишүүдээ санал асуу**** нэрээр фэйсфуукээр суртчилж байгаа нь илэрхий байна 2018-04-29
ДЭМЖИЖ БАЙНА.: ДООРХИ САНАЛЫГ ДЭМЖИЖ БАЙНА, ШУДАРГА Л ЮМ БОЛ 60 ТЭРБУМАА ШАЛГААЧ, М. ЭНХБОЛДЫН ТУШААЛААР АЖИЛЛААД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ 2018-04-29
монголчуудыг мал гэж үздэг энэ авлигачдыг яах вэ?:Энэ нөхөр 60 тэрбумын ил хэргийг ард түмний өмнө хэрэгсэхгүй болгон шударга биш хүн гэдгээ олноо зарласан даа. Монгол улсыг авлигачдаас цэвэрлэх хүн АТГ ын дарга болох ёстой. ТӨРөөс төрсөн тэрбумтан нарыг хамгаадагч АТГ ын байх ёсгүй 2018-04-29
иргэн:Төрийн өндөрлөг , дарга сайд хэн ч хуулийн дагуу ажлаа явуулах ёстой. Энхжаргал дарга , түүний алба томилогдсон цагаасаа л шударга үнэнийг олж улсын мөнгийг идсэн хүмүүстэй, авилгал авагсадтай хатуу тэмцэж ажлаа сайн хийж байгааг олон нийт харж байна. Харин ч шударга бусаар хэрэгсэхгүй болсон аливаа хэргийг сэргээж тэдэнтэй хатуу тэмцэх хэрэгтэй. Түүнийг хууль бусаар солих эрх хэнд ч байхгүй. Хүмүүсийг ажлыг нь хийлгэж улс төржихөө больцгоох хэрэгтэй. Шударга хүмүүс олон байдаг гэдгийг хууль зөрчигчид мэдмээр байна. 2018-04-29
иргэн:Нэг ч офшорчинг шалгаагүй жаран тэр бумын хэргийг бүр хаасан хүнийг сайн ажилсан гэж яаж хэлж чадаж байна аа.Ажлаа хийж чадахгүй хүнийг хугацаа болсон болоогүй дариу солих хэрэгтэй шүү дээ. 2018-04-30
Төстэй мэдээ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ VS Ц.ЭЛБЭГДОРЖ: ГУРВАН ҮГ, ГУРВАН "МЭДЭЭ"
Д.БУМДАРЬ: ОЛОН БИЕ ДААГЧ ГАРЧ ИРВЭЛ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ИНСТИТУЦИЧЛАЛ СУЛ БАЙГААГИЙН ИЛРЭЛ БОЛНО
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?