ЕРӨНХИЙ САЙД НАР БУРУУГҮЙ, ТЭД УЛС ОРНЫ ТӨЛӨӨ АЖИЛЛАСАН ГЭНЭ ШҮҮ...

2018-04-27  

 

Ийм л нэг мессэжийг боломжит бүх сувгаар "шидэж" байна. Ерөнхий сайд нар бол ердөө л ажлын машин. Гүйцэтгэгчид. Тэд оногдох үүрэгт ажлаа л хийсэн. Хэн ч байсан тэгэх л байсан. Том төслүүдийг хөдөлгөсөн. Тэгээгүй бол татварт мөнгө орохгүй, улсын эдийн засаг элгээрээ хэвтчих гээд байсан тухай л суртал ухуулга цацагдаж байна.

-Баяраас өөр ухаантай хүн Монголд байхгүй, Бямбасайханаас өөр үр ашгийн тооцоог гаргачих судлаачид байхгүй гэж Боловсролын сайд асан Гантөмөр бас мэдэмхийрчээ. Түүнд тэгэж санагдсан байж магад. Ухаантай, ухаангүйн талаар маргах сонирхол алга. Баяр, Сайханбилэг, Баярцогт нарт улс орноо, ард иргэдээ гэх сэтгэл дутсан нь үнэн. Тэд хэзээ нэгэн цагт энэ асуудал сөхөгдөнө гэдгийг мэдэж, мэдэрч байсан. Тиймээс МАНАН-г УИХ-д, МАНАН-гийн төлөөллийг Монгол улсын ерөнхийлөгчийн суудалд аль болох удаан дархлах нь тэдний хүсэл зорилго байсан. Тэдний тооцоо алдагдаж, ерөнхийлөгчийн сонгуульд МАНАН ялагдсан. МАНАН-гийн яллахыг завдаж байсан Х.Баттулга нь Монгол улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон нь үүлгүй тэнгэрт цахилгаан цахих шиг болсон.

Нөхцөл байдал өөрийнх нь эсрэг эргэж буйг урьдчилан мэдсэн С.Баяр 461-р хорих ангид саатуулагдахаас өмнө төвийн хэвлэлд өөрийгээ өмгөөлсөн дэлгэрэнгүй ярилцлага өгч амжсан. Хэдийгээр С.Баяр бие нь муудсан, гаднаас эргэлт авахыг татгалзлаа гэж мэдэгдэж буй ч, ардаа үлдээсэн найз нөхөд, сэтгүүлчдээрээ нөгөө л зүйлээ бичүүлж, нөлөөлөхийг оролдсон хэвээр. Тэднийхээр бол С.Баяр, Ч.Сайханбилэг нар буруутан биш, гавьяатан бололтой. Авилга хээл хахуультай тэмцэх учиртай Хууль зүйн сайд нь ч мөн л ерөнхий сайд нарыг хамгаалсан иймэрхүү зүйл ярьж хэлж сууна. Ерөнхий сайд биш, хуулиараа УИХ л хариуцах ёстой гэнэ. Гэтэл тэр нь яг үнэндээ бариад авчих бие ч үгүй, амь ч үгүй. 76 гишүүн гэж 76 хариуцлага хүлээдэггүй цэцэрхсэн нэгэн этгээд бийг ард иргэд мэднэ. Хариуцлага хүлээх чадваргүй, биегүй УИХ луу асуудлыг чихэх арга замыг Хууль зүйн сайд, журмын нөхөр Нямдорж нь ийнхүү зөвлөж сууна. "Авилга авсан бол ч бас яахав, баривчилж, хорьж болно. Аваагүй. Аргагүй л гүйцэтгэсэн л" гэж сэтгүүлч нь өмөөрч бичиж байна. Баяр тийм л ухаантай юм бол улс орны эрх ашигт нийцсэн гэрээг яагаад байгуулж болоогүй юм бэ? гэж Гантөмөрөөс асууя. Авилгадаа асуудал биш. Гэрээндээ асуудал байна. С.Баяр бол англи, орос хэлийг чадамгай эзэмшсэн. Хуульч мэргэжилтэй, тэр тусмаа. Гаднынханд найр тавьсан Оюутолгойн гэрээг байгуулснаараа бахархаж буйгаа ил тод илэрхийлж буй тэр хүнээс яагаад хариуцлага асууж, шударга ёсыг нэхэж болохгүй гэж. Ч.Сайханбилэгийн тухайд ч мөн ижил. Бямбасайханаас өөр үр ашгийн тооцоог сайн гаргах хүн байхгүй гэнэ.

Гэтэл Оюутолгойгоос 4 дахин бага Эрдэнэт үйлдвэр гэхэд л нэг жилд 530 тэрбум төгрөг татварт тушаасан байхад Оюутолгой дөнгөж 230 тэрбумыг тушаасан байх жишээтэй. Үүнийг бид шударга гэрээ гэж хэлж болно гэж үү? Эзэд нь улс орноо, баялгаа мэдэх цаг ирсэн гэдгийг гаднын эдийн засгийн алуурчид, тэдэнтэй үгсэн нэгдсэн " урвагч" улс төрч ноёдод сануулах нь буруу гэж үү. Мэдлэг биш, сэтгэл дутсан юм биш үү, Монголын төрд ингэхэд...

 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Хэргийн учир нь улс эх орны төлөө ажиллах ёстой хүмүүс улсын эрх ашигт хохиролтой зүйлүүд хийсэндээ байгаа юм. Хэрвээ сайн үйлийн төлөө чин үнэнчээр зүтгэж байсан юм бол улс хөгжих байлаа. 2018-04-27
good:маш сайн. маш шударга. үнэнийг ингэж л улайтал бичээд байвал тэр ясны сэтгүүлч, нийтийн эрх ашгийн төлөө тэмцэгч. энхбатаас сурах юм их байна даа. их гэгээрсэн, боловсролтой хүний нэг шүү, манай улсын 2018-04-27
Зочин:МАЙ ШАА МАЙ МАЙ МАЙ САЛААВЧ БАГДАН ШҮҮ ЛУЙЬАРЧИЛАА ШОРОНД ОРОХ ЁСТОЙ ЛУЙЬАРЧИД МӨН ШТЭЭ! МОНГОЛ ДАЯААР МЭДНЭ ОДОО ДЭЛХИЙ МЭДЭЖ ДЭЭ ЯЛТАНУУДИЙГ БАЙХ ЁСТОЙ ГАЗАР НЬ ЯЛЛАХ ХЭРЭГТЭЙ ЭНЭЛ АРД ТҮМНИЙ ХҮСЭЛ ! ЛАЛАРУУДАА МЭДЭЖ АВ ЯЛТАН БАЯР ЯЛТАН САЙНХАНЯНХАН 2018-04-27
Зочин:МАЙ ШАА МАЙ МАЙ МАЙ САЛААВЧ БАГДАН ШҮҮ ЛУЙЬАРЧИЛАА ШОРОНД ОРОХ ЁСТОЙ ЛУЙЬАРЧИД МӨН ШТЭЭ! МОНГОЛ ДАЯААР МЭДНЭ ОДОО ДЭЛХИЙ МЭДЭЖ ДЭЭ ЯЛТАНУУДИЙГ БАЙХ ЁСТОЙ ГАЗАР НЬ ЯЛЛАХ ХЭРЭГТЭЙ ЭНЭЛ АРД ТҮМНИЙ ХҮСЭЛ ! ЛАЛАРУУДАА МЭДЭЖ АВ ЯЛТАН БАЯР ЯЛТАН САЙНХАНЯНХАН 2018-04-27
Сараа:Сэтгэл гаргаад ард иргэдийнхээ төлөө юм хийсэн Бол та нарыг ард иргэд чинь сулла гээд л жагсаж байх ёстой.Бүгд та нарт гомдолтой л байна шүү дээ.Ийм болохоор та нар буруугаан хүлээгээд яв даа. 2018-04-28
zochin:Уул уурхайн том төслүүд, далд уурхай эхлээд тоног төхөөрөмж, бэлтгэл ажил гээд их зардал гарч жигд ажил****андаа ордог гэдэг. Тавантолгой, Оюу толгой бүгд одоо удахгүй ашиг орлогоо нэмэгдүүлж ажил****а нь жигдэрч ноогдол ашгаа хуваах байх даа. Том төслийг гэрээ зурж эхлүүлсэн нь сайшаалтай. Гэрээний явцын дунд талууд ойлголцон сайжруулаад явах бүрэн боломжтой гэдэг. Тэд авилгал л аваагүй байгаасай л гэж итгэе. Уурхай ажлаа хурдан эрчтэй явуулж энэ олон шалгалаа дуусгаж , хов жив улс төрөө зогсоогоосой 2018-04-29
зочин:үхсэн чацгаараа улс түмний төлөө ажилсан гэж хийсэн ажилаа эргээд хар монгол улсын ард түмэн яаж аж төрж байна хүүхдийн хорин мянган төгрөг сарынх нь хоол болж асууж сураглаж байгааг хар удмаараа тамд унах хулгайч нар үхэж далд ор 2018-04-30
Z:ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН БҮЛЭГЛЭЛИЙН УДИРДАГЧ Д.ЭРДЭНЭБИЛЭГ, Д.ЭРДЭНЭБАТ, Ч.САЙХАНБИЛЭГ, Ц.ЭЛБЭГДОРЖ ГЭХ МЭТ ГОЛ ЗОХИОН БАЙГУУЛАГЧДЫГ ШАЛГАХ ЦАГ НЬ БОЛСОН ЮМ БИШ ҮҮ. 2018-05-01
зөв зүйл бичсэн байна:Авлигачид, луйварчдад үйлчилдэг сэтгүүлч, эдийн засагч, улч төрчид байна. Монголын ард түмэн төр бараадсан авлигачдыг төрөөс зайлуулахыг шаардаж, шаард****тай гэвэл УИХ ыг ч тараах түвшинд эсэргүүцэхээ илэрхийлж байна. С. баяр тэргүүтэй авлигачдыг иргэд үзэн ядаж байна. Арай хэтэрсэн шүү 2018-05-03
Төстэй мэдээ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ VS Ц.ЭЛБЭГДОРЖ: ГУРВАН ҮГ, ГУРВАН "МЭДЭЭ"
Д.БУМДАРЬ: ОЛОН БИЕ ДААГЧ ГАРЧ ИРВЭЛ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ИНСТИТУЦИЧЛАЛ СУЛ БАЙГААГИЙН ИЛРЭЛ БОЛНО
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?