МОНГОЛЫН ГАЗАР ТАРИАЛАНГ БУРМАА САЙД " БУЛШИЛЛАА"

2016-03-31  

Сайд дарга нар салбараа өргөж, өндийлгөх гэж томилогддогсон. Харин Бурмаа сайдын үед Монголын газар тариалан элгээрээ хэвтжээ. 2015 онд ургацын 80%-иа алдсан. Одоо ирэх намрын тариалалтын 30%-г алдчихлаа гэж Монголын үр тариа эрхлэгчдийн "Газар тариалан" холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэг, тус холбооны удирдах зөвлөлийн гишүүн Л.Чинбат нар мэдэгдлээ. Тариаланчид тариаландаа гарах бэлэн болчихсон энэ мөчид ОХУ-аас Монгол улсын бүтэн жилийн хэрэгцээг хангахуйц импортын буудай оруулж ирэх зөвшөөрлийг ХХААЯ-наас олгочихсон нь дайран дээр давс асгахтай адил болжээ. "Бидний өнгөрсөн намар хураасан буудайг нэмбэл Монголын тариаланчид хоёр жил ямар ч тариа тарих шаардлагагүй боллоо. Монголын ард түмэн Оросын тариаланчдыг 150 сая ам.доллараар дэмжлээ. Монголчуудыг гар хоосон үлдээж, Монголын газар тариаланг сөхрүүллээ" гэж тэд бухимдлаа илэрхийлж байна. Салбараа дэмждэггүй сайд Бурмаагаа ирэх сарын 1 гэхэд огцрохыг шаардана гэдгээ ч тэд хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв. Тариаланчдад олгох 100 тэрбум төгрөгийн зээлийн асуудлыг дөрөвдүгээр сарын 1 гэхэд шийдэхгүй бол 4-р сарын 15-ны өдөр 10000 тариаланчдын хүрзтэй жагсаал хийх болсноо зарлалаа. Газар тариалангийн орчинд ийм үйл явдал өрнөж байна. Энэ маргаан бүтэн 2 жил үргэлжилж байгаа нь хачирхалтай. 

Салбарынхантайгаа ажиллаж чаддаггүй сайдыг ингэж удаах нь хэнд ашигтай байдаг юм бэ? Сайдын суудалд очиход хандив өргөдөг гэсэн яриа бий. Түүнийг нь нөхөх боломж олгохоор хугацааг нь сунгаад байна гэж үзэж болохгүй л байх. Бурмаа сайд юу гэж тайлбарлах нь чухал биш, ажил явж байна уу, үгүй юу? гэдэг чухал баймаар. Газар тариалангийн салбарт 300,000 хүний аж амьдрал холбоотой байдаг юм байна. Хаврын тариалалт, сонгууль 2 аль аль нь хаяанд тулсан байдаг. Газар тариалангийн нутгаас нэр дэвших Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, УИХ-ын гишүүн С.Баярцогтод хийх ажил их байна. Тэр өөрөө ч бас газар тариалангийн бизнес эрхлэгч. Аль талд нь орохыг одоо харах үлдлээ. АН-д гэсэн сонгогчоо алдах гэдэг асуудал үүснэ. Уул нь Сэлэнгэ бол цэнхэрийнх гэдэг тодотголтой. Энэ өнгө хэрхэн хувирахыг тариаланчид шийддэг.

Ямар ч гэсэн Бурмаа ажил төрлөө хамгийн муу эрхэлсэн сайдаар тодроход ойрхон болжээ. Нэг сайд чухал уу, нэг салбар чухал уу? гэж асууя.

 

 

Э.ЦЭНД

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
сэлэнгэ:Монголын тариаланчиддаа боож гадны тариаланчдыг дэмжсэн шийдвэр гаргажээ хөөрхийй 2016-03-31
Пэрэнлэй:Манай төр гаднаас юм оруулж ирээд дотоодын үйлдвэрлэгчдээ өвдөг сөхрүүлэх бодлого барьдаг. 2016-03-31
Тариаланчид:Бид төр засгаас зөвхөн хүү багатай урт хугацааны зээл л хүсдэг тэгээд буудайгаар хангаад өгье л гэдэг. Гурилын үнэ тогтвортой байлгах чадамж бид нарт байгаа. Яагаад гаднаас хамааралтай болгох гээд байгааг нь ойлгохгүй байна. 2016-03-31
Unen:Teneg avgaig shuu ogtsoruul ! Yagaad Mongol hunee demjihgui gadniihand nair tavidag avgai ve ? Tednees hahuuli avah gej tiim uildel hiij baigaa yum ! 2016-03-31
ургац:ямааны мах ямбаны царанд, янтгар авгай эзний суудалд суухаар ч.... 2016-03-31
burmaad:Бүү гөжүүдлээчээ сайдаа!!!! 2016-03-31
наранцэцэг:ядаж эх орондоо будаа тариагаа тарьж эх орондоо тарьсан гурилаа идье алийн болгон гаднаас бүх юмаа зөөж гадагшаа бүх мөнгөө урсгаж до****ын боол болж суух вэ дээ 2016-04-03
sanal:hamgiin teneg said gbel burmaa.dutagdlaa oilgoh chadbargui sonin hin shuu 2016-04-03
Л.Цандэлэг, Л. Чинбат нарт:80% ургацаа алдсан нь цаг уурын гамшигт байдлаас биз дээ! Бурмааг ѳмѳѳрѳх гэсэн биш, цаг уур Бурмаагийн гаргасан шийдвэрээс хамаарах юм уу? 2016-04-03
Tseren.D:Erunkhii saidaa. Salbariin saiduudaa ydaj mergeljiin khuneer tomiloj baival , uls ornii mini khugjil ydaj hugjliinhoo zuv zam ruu zutgekh baikhdaa 2016-04-03
zochin:Бурмаа сайдыг булш Бурмаа гэж нэрлэсүгэй! 2016-04-06
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?