Г.ЭРДЭНЭБАТ: ХЭРГИЙН ГАЗРААС С.ЗОРИГ АГСАН БОЛООД Б.БУЛГАН НАРЫН ГАРЫН ХЭЭ ОЛДООГҮЙ

2018-05-08  

УПЕГ-ын орлогч Г.Эрдэнэбат өчигдөр буюу 5-р сарын 7-нд сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн хөтлөн хүргэдэг “Цензургүй ярилцлага” нэвтрүүлэгт орохдоо төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хэргийн асуудлаар шинэ, шинэ баримтуудыг гарган тавилаа. Түүний ярианаас онцлох эшлэлүүдийг хүргэе.

-  Булган 1998 онд мэдүүлэг өгч байсан, одоо бол огтоосоо мэдүүлэг өгдөггүй.
- Булган анх гэрчээр, дараа нь хамжигчаар, одоо энэ хэрэгт яллагдагчаар татагдаж байна. Гүйцэтгэх ажил бусад нотлох баримтуудад үндэслэсэн. 
- Гүйцэтгэх ажлаар авагдсан баримтуудыг нууц хэвээр үлдээсэн. 71 хуудас нууц хэвээрээ гэсэн үг. 
- Ажлын хэсгийн ахлагчаар томилогдоод 27 хавтаст хэрэг хүлээн авч байв. Прокурор шүүхэд шилжүүлэхдээ 58, шүүх дээр ирээд 66 хавтаст хэрэг болов. Энэ дунд тоологдоогүй, гүйцэтгэх ажлаар олж авсан нууц материалууд дунд нь бий. 
- 1998.10.03-наас буюу мөрдөн байцаагчийн тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэснээс хойш өнөөг хүртэл 7 удаа түтгэлзүүлж, буцаан сэргээсэн байдаг. Энэ дунд гэхдээ гүйцэтгэх ажил зогсоогүй, тасралтгүй мөрдсөн.
- Анхны үзлэгийг чанар муутай хийсэн, хамгаалалт сайн авч чадаагүйгээс олон хүн нэвтэрч орсон. Зарим хүн ЦЕГ-ын дарга, хурандаа Д.Мөрөнтэй утсаар яриад шууд хэргийн газар руу орсон. 
- Хэрэгт авагдсан материалаар 17 хүн орсон. Төр засаг, ар гэр, намын нөхөд нь гээд 57 том хүн нэвтэрсэн. Нийтдээ 74.
- Хэргийн газраас С.Зориг агсан болоод Б.Булган нарын гарын хээ олдоогүй. 
- Хэргийн газраас одоо яллагдаад байгаа гурван хүний гарын хээ гараагүй. Тэр гурван хүний гарын хээг авч чадаагүй ч байж мэднэ. Шаардлага хангаагүй ч байж мэднэ.
- Энэ хэргийг би үйлдсэн, сайн мэднэ гэсэн тохиолдол бүрийг шалгасан. Энэ хэрэгт 41 хүнийг сэжигтнээр тогтоож шалгаад, хэрэг мухарлаад хэрэгсэхгүй болгосон байдаг.
- С.Зориг агсаныг би хөнөөсөн гэж 7-8 хүн гарч ирсэн. Шалгаад холбогдолгүй гэдгийг нь тогтоосон. 
- Тагнуулынхан яагаад анхлан шалгав гэхээр, Эрүүгийн хуулиараа тийм зохицуулалттай байсан. 
-Нууц мөрдөн шалгаж байгаа хүнээ хуулийнхан бид айлгаагүй. Энгийн тактикаар авч үзэхэд магадгүй хэргийн холбогдогч нар Чимгээгээ айлгах гэж хашаанд нь тийм зүйл оруулсан болов уу гэж харж байна. 
- Энэ хэрэг тодорхой шатандаа илэрсэн. Бүрэн илэрч дуусаагүй. Энэ хэргийг гүйцэтгэгчийг илрүүлсэн, захиалагчийг шалгах ажил үргэлжилж байна. Захиалагчтай холбоотой зохиомол хэрэг болгох гэсэн сонирхол зарим хүмүүст байна. 
- Олон улсын эрүүгийн практикт анх гүйцэтгэгчийг олоод дараа нь захиалагчийг олдог. Захиалагчийг анхлан олоход хэцүү, ул мөр нь бүдэг байдаг. 
- Энэ хэргийг зохиомол гэж ярьсан бүхнийг шалгаж байна. 
- Аман зураг Б.Булганы мэдүүлэг болоод өөр хоёр гэрчийн мэдүүлгээр гарсан. 
-Өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй хүмүүсийг судалж энэ хэрэгт оролцуулсан. Хүмүүс цуутай онц ноцтой гэмт хэрэгтэн үйлдсэн гэж ярьдаг, төсөөлдөг. Гэтэл ойрын харилцааны хэдэн хүн хийсэн нь тогтоогддог. 
- Намайг ажлын хэсгийг ахалж байх хугацаанд таамаглаж шалгалт хийгээгүй, баримтаар л шалгасан.
- Пилограффын баримт албан ёсоор баримтаар үнэлэгдэггүй. Гэхдээ мөрдөн байцаалтын явцад ашигласан зүйл бий. 
- УИХ-ын гишүүн О.Содбилэгийн пост бичих шалтгааныг шалгах ёстой.

ЯРИЛЦЛАГААС ҮЛДСЭН ЭРГЭЛЗЭЭТЭЙ ЗАРИМ АСУУДАЛ БУЮУ СЭТГҮҮЛЧИЙН НҮДЭЭР...

- Булган өөрөө энэ хэргийг захиалсан гэж үзвэл аман зургийг бодитой хэлж өгөх үү?
-
Галын шинжээч, цагдаагийн үгээр дүгнэлтээ гаргасан уу?
-
Шүүгч эмэгтэй галын шинжээчээс "Дүгнэлтээ ямар үндэслэлээр гаргасан юм бэ" гэж асуух агшинд “гомдолгүй, хохиролгүй” гэж хариулсан эмэгтэйн дүрс бичлэгт үлдсэн тэр сандралыг хэрхэн тайлбарлах вэ?
-
Гүйцэтгэх ажлаар олж авсан дүрс бичлэгээ ил тод гаргах шаардлага байв уу?  гэх мэт олон эргэлзээтэй асуулт 20 жил илрээгүй уг хэрэгт үлдэж байна.

 

 

СЭТГҮҮЛЧ Д.БОЛОРМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
za:ene yamar aimaar hereg ve 2018-05-08
Төстэй мэдээ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ VS Ц.ЭЛБЭГДОРЖ: ГУРВАН ҮГ, ГУРВАН "МЭДЭЭ"
Д.БУМДАРЬ: ОЛОН БИЕ ДААГЧ ГАРЧ ИРВЭЛ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ИНСТИТУЦИЧЛАЛ СУЛ БАЙГААГИЙН ИЛРЭЛ БОЛНО
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?