Х.БАТТУЛГА ЯЛАЛТЫН БАЯРЫН ПАРАДЫГ ЯАГААД ӨНЖИВ?

2018-05-10  

Ялалтын баярын 73 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинд мэндчилгээ илгээснээ хангалттай гэж үзэв үү? Үе үеийн ерөнхийлөгч очиж баяраа хуваалцдаг уламжлалыг яагаад халахад хүрэв? Эс бөгөөс түшнийг урьсангүй юу ? гэх олон асуулт дагалдах болов.

Ямар ч гэсэн Монголын ард түмний хувьд хамтарсан ялалт гэж үздэг үзэл хуучраагүй. Ах дүүгийн найрамдалт харьцааны халуун тусламж болгож 500,000 агт морьдоо фронтод илгээсэн. Дээр нь 5 дайчны 1 нь Монголоос очсон нэхийгээр оёсон нэхий дээлээр "гоёж" явсан. Эмэгтэйчүүд ээмэг бөгжөө, эрчүүд нь ч гоёлоо зарж илгээсэн хөрөнгөөр 12 бөмбөгдөгч онгоц, 36 танк үйлдвэрлэж, техник, зэвсгээр ч дэмжсэн, монголчууд. Энэ бол факт.

Тиймээс Эх Орны Дайны ялалтын баярт монголчууд хэзээнээс өөриймсэг хандаж ирсэн. Харин Х.Баттулга ерөнхийлөгч яагаад энэхүү баярыг хуваалцахаар Москва хотыг зорьсонгүй вэ? гэдэг таамаг мэт асуудал болон үлдлээ.

 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?