Нийслэлийн Чингэлтэй, БЗД, СБД-ийн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр Ч.Сайханбилэг, С.Баяр нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгуулах асуудлыг хэлэлцээд тэднийг суллаж, гадуур байцаах шийдэр гаргаад байсан билээ.
Гэвч прокуророос тэднийг суллах шийдвэрийг эсэргүүцэн Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд гомдол гаргасны дагуу шүүх гомдлыг хянан хэлэлцээд тэднийг үргэжлүүлэн нэг сар хорих шийдвэр гаргажээ.