МАН-ЫН ГИШҮҮДИЙГ УРЬСАН ТАВ ДАХЬ ОРОЛДЛОГО БҮТЭЛГҮЙТЭВ

2016-03-31  

УИХ-ын дарга захирамж гарган ээлжит бус чуулганыг гуравдугаар сарын 29-31-ний хооронд зарлан хуралдуулахаар болсон. Энэ сарын 29-нөөс хойш ээлжит бус чуулганыг нээхээр өглөө 9 цагаас, үдээс хойш 14 цагаас гэх мэтээр 5 дахь удаагийн оролдлого амжилтгүй боллоо. Өчигдөр УИХ-ын дарга “МАН-ын гишүүдээ маргааш дахин хуралдаандаа ирэхийг урьж байна. Маргааш өглөө 9:00 цагт танхимдаа дахин цугларъя” хэмээгээд хуралдааныг хойшлуулсан боловч өнөө өглөө дахин ирц бүрдсэнгүй.  

Өчигдрийн хуралдаанаар нийт 30 гишүүн ирж, ирц 39.5 хувьтай байсан. Ирцийн байдлыг намаар нь танилцуулбал, УИХ дахь АН-ын бүлгийн 35 гишүүний 22 нь ирж, 62.9 хувийн ирцтэй байсан бол УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс нэг ч хүн ирсэнгүй, ирц тэг хувьтай байсан бөгөөд МАН-ын гишүүдийн дийлэнх нь гадаадад томилолттой учраас уралдаанд оролцох боломжгүй байгаагаа мэдэгдсэн юм.

Ээлжит бус чуулганаар цацраг идэвхт хог хаягдалтай холбоотой нэр бүхий дөрвөн конвенцыг хэлэлцэхээр төлөвлөсөн. Үүнийг УИХ дахь Ардчилсан намын бүлэг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бол УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс дэмжих боломжгүй конвенц хэмээн мэдэгдээд буй. 

 

 

А.САЯН

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:УИХ-ын завсар****анаар гишүүд болон намууд гадагшаа дотогшоо явах хувийн болоод намын шугамаар оролцож байгаа ажлынхаа төлөө УИХ-ын даргаас чөлөө авах ёстой гэнэ ээ энэ ямар хуулинд ийм юм байна аа. Гишүүдийг хурлынхаа завсар****анаар ажлаа хийж байхад нь ээлжит бус хурал зарлачихаад солиороод улс төржөөд суудаг юу вэ? Дуртай үедээ ээлжит бус хурал зарлачихаад бусдыг муулаад суудаг болж дээ энэ их хурлын дарга........ 2016-03-31
boy:hoorondoo muur hulgana boloh gj ih hurald gardg ym uu haa****an 2016-03-31
зочин:УИХ дарга та МАН -тай намгүй чуулганы хуралдаан явна гээд байсан одоо юу боловоо .Лам олдохгүй бол буцахдаа з**** гэдэг л болж байгаа юм байна даа.Эдээ энэ эрх баригчид уу.Хэзээ яаж УЛС ТӨРЧ болж улс орон азийн бар болгох юм болоо харж, хүлээж,итгэж тэвчисгүй нь 2016-03-31
Төстэй мэдээ
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?